Шүдээ зөв арчлах арга

Шүдээ зөв арчлах арга


Гялалзсан танан цагаан шүд таны чимэх бас нэгэн хүчин зүйл юм. 
Нүүрэндээ гоо сайхны мэс засал хийлгэдэг шиг шүдэндээ хүртэл гоо сайханд орох цаг болсон. 


Шүдний өнгө 
Шүдний өнгөнд нөлөөлдөг олон хүчин зүйл байдаг. Төрөлхийн шар, цагаан, хөх туяатай шүд байдаг. 
Төрөлхийн шалтгааныг солиход хэцүү. Мөн кофе, карэй, кола, вино зэрэг өнгөтэй хоол хүнс, тамхи зэрэг нь шүдний өнгөн хэсгийн өнгийг хувиргадаг. 
Түүнчлэн мэдрэл нь үхсэн шүдийг удаан байлгаад байвал шүдний өнгө харлах, шүд ургах явцад буруу эм тариа хэрэглэвэл шүдний өнгө өөрчлөгдөх явдал байдаг. 
Энэ тохиолдолд шүд цайруулах эмчилгээний тусламжтай өнгийг сэргээж өгнө. 
Цайруулах эмчилгээ нь тусгай бодис агуулсан эм болон лазерийн тусламжтай хийгддэг. 


Сувгийн эмчилгээ
Шүд хорхойтолт архагшин мэдрэл хүртлээ үрэвсэл үүссэн, хорхойтоод удаад шүдний өнгө хувирсан байвал сувгийн эмчилгээ хийж дотор талаас нь бүрэн цэвэрлээд шүдийг бүхэлд нь бүрэх краун хийж өгнө. Ингэхээд бусад шүдний өнгөтэй тааруулан хийх ба энэхүү эмчилгээ нь шүдийг илүү удаан эрүүл байлгадаг давуу талтай. 


Шүдийг өдөр тутамдаа маш сайн арчлаж байх хэрэгтэй. 
Хоолны дараа байнга шүдээ угааж 6сар тутамд шүдний эмнэлэг очин цэвэрлэгээ хийлгэн тогтмол үзлэг хийлгэж байх хэрэгтэй. 
Гэмтсэн шүд байвал дор бүр нь засуулах хэрэгтэй үгүй бол ойролцоох шүдээ гэмтээдэг муу талтай. 


Одоо миний шүд ямар байдалтай байна вэ? 
Шүд буйланд ямар нэгэн жижиг асуудал байвал даруй эмнэлэгт хандах нь чухал. 
Жижиг зүйл гээд тоохгүй орхивол улам томорч бүр том хэмжээний эмчилгээ болгож орхино. 
Дургүй байсан ч 6сар тутамд шүдээ үзлэг хийлгэж байх хэрэгтэй. 


Вонжин эмнэлэг гоо сайхны мэс заслаас гадна шүдний эмнэлэг хамт байдаг учир бүх төрлийн шүдний эмчилгээг хийх боломжтой. 








Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна