Шивээсний будаг яагаад чухал вэ?

Шивээсний будаг яагаад чухал вэ?


Зун гол дээр очоод усанд зугаацаж байгаад гарч ирэхээр хамаг будаг шунх арилаад би хэн бэ гэхээр болдог. 
Мөн өглөө болгон адилхан хөмсөг зурах гэж үгээ хэлдэг ч хүмүүс бий. 
Дээрх хүмүүст санал болгох гоё санаа бол гоо сайхны шивээс юм. 

Гоо сайхны шивээс гэхээр хөхрөч, улайсан алаг цоог болсон үүрд арилахгүй шивээс гэж бодож болох юм. 


Гоо сайхны шивээс нь бидний мэддэг энгийн шивээснээс өөр юм. 
Гоо сайхны шивээс дотроо будаг маш чухал байдаг. 
Өнөөдөр та бүхэндээ будагны талаар бага зэргийн зөвлөгөө өгье. 

Чадвар? Будаг? 
Хамгийн чухал нь байгалийн гаралтай будаг ашиглаж байгаа эсэх юм. 
Шивээс хийлгэж байгаа хүмүүс өөртөө ямар будаг ашиглаж байгаа мэддэггүй, асуудаг ч үгүй хүмүүс их байдаг. 
Байгалийн гаралтай будаг ямар ялгаатай байдаг вэ? 


Бидний мэддэг шивээсний будаг нь эхлээд шивээс хийсний дараа тод гоё харагдаж байснаа аажимдаа будаг нь тархаж хөхрөөд эсвэл улаан будаг л үлдсэн байдаг. 
Байгалийн гаралтай будаг нь шингэхдээ удаан ч тардаггүй. Арьсны гадаргад хэр зузаан орсноос шалтгаалан үлдэц нь шийдэгдэнэ. 



Байгалийн гаралтай будагны давуу тал 
Хүний биед ямар нэгэн хоргүй, аажимдаа тархахгүй хэрнээ амархан арилдаг. 
Хэсэг болгон харилцан адилгүй хийгээд хөмсөг 1-2жил тогтож байгаад аажимдаа бүдгэрч эхэлдэг. 
Нүүр будалт хүртэл моод дагадаг учир амархан ариллаа гээд муу зүйл биш юм. 

Ариун цэврийн шаардлага хангасан эсэх 
Зүү ашиглаж хийгддэг учир 1удаагий зүү, ариутгагдсан багаж төхөөрөмж ашиглах нь чухал. 










Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна