Нарны тос заавал түрхэх шалтгаан

Нарны тос заавал түрхэх шалтгаан


Монгол түмний баяр наадам хаяанд ирлээ. Наадмаар морь бөх үзэхээр өдөржин хөгжилтэй цаг өнгөрдөг ч хамгийн зүдэрдэг нь бидний арьс юм. Өдрийн халуун нар салхинд арьс дээд зэргээр эмзэг болсон байдаг.  Ялангуяа нарны хэт яагаан туяаны хэмжээ нэмэгдэх тусам төрөл бүрийн асуудал арьсанд үүснэ. 
Энэ үед хамгийн найдвартай хамгаалагч нарны тос юм. 


Зуны улиралд арьсны арчилгааны зайлшгүй нэг хэсэг нарны тос! Нарны тосыг яагаад заавал түрхэх хэрэгтэй вэ? 
Нарнаас ялгарч байгаа хэт ягаан туяанаас арьсаа хамгаалах гэж түрхдэгийг хүн бүхэн мэдэх байх. Хэт ягаан туяа нь сэвх толбо цаашлаад арьсны хавдар хүртэл үүсгэдэг. 


Нарнаас шалгарч байгаа хэт ягаан туяаг А болон Б гэж ангилна. 
А нь арьсны гүнд нэвтрэн орж коллагеныг үхжүүлэн үрчлээ үүсэх шалтгаан болдог. Мөн меланин ялгаруулан сэвх толбо нөсөө үүсгэдэг. 
Б нь арьсыг түлж улайлгадаг. Арьсны өнгөн хэсэгт хорт нөлөө үзүүлэн үрэвсэл үүсгэдэг гэж ойлгож болох юм. 


Та дээрх тайлбарыг уншаад нарны тос заавал түрхэх хэрэгтэй гэж бодов уу? 
Гэхдээ нарны тосыг харвал SPF30 PA++ гэсэн тэмдэглэгээ байдаг. Энэ юу гэсэн утгатай мэддэг хүмүүс ховор. 
SPF нь Б төрлийн туяанаас хэр удаан хамгаалах талаар харуулсан бөгөөд PA нь А төрлийн туяанаас хамгаалах үр дүнтэй. Тоон тэмдэг нь хамгаалах хугацааг харуулсан байдаг. Хэрхэн тооцлох талаар тайлбарлаж өгвөл: 
SPF хажуудах тоо X 15минут~20минут гэж бодход болно. Жнь: SPF30 гэвэл 30x20минут = 600минут
PA хажууд байгаа + нь хэт ягаан туяанаас хамгаалах хүчийг илтгэнэ. Хэрвээ PA хажууд + тэмдэг байхгүй бол хамгаалалт байхгүй гэсэн үг юм. 


Тэгвэл өндөр тоотой + олонтой байвал сайн гэсэн үг үү? 
Тийм биш юм. Эсрэгээрээ арьсны амьсгалах нүхийг бөглөж үрэвсэх, загтнах зэрэг шинж тэмдэг илэрч нарийн үрчлээ хүртэл үүсгэдэг. 


Нарны тос түрхэх дараалал нь шингэн, сүүн шингэн түрхсний дараа түрхэх ба шууд нарны тос түрхвэл арьс хуурайших магадлалтай. 
Хэдий өндөр үзүүлэлтэй ч гэсэн хөлс их гарвал амархан урсаад алга болох учир байнга түрхэж өгөх хэрэгтэй. 






Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.



Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна