Нас насанд зориулсан таталт

Нас насанд зориулсан таталт 



Ихэнх эмэгтэйчүүд наснаасаа залуу харагдахыг хүсдэг. Наснаасаа залуу харагдаж байна гэсэн магтаалд дургүй эмэгтэй хүн үгүй билээ. Эсрэгээрээ настай харагдаж байна, ядарсан харагдаж байна гэхэд ямар ч эмэгтэйн сэтгэл өвддөг. Хөөрхөн муухай гэхээсээ илүү наснаасаа хөгшин харагддаг шалтгаан юу юм бол? 


Хүний насыг арьсаар нь дүгнэдэг. Үрчлээний зузаан, өөхний хэмжээ, арьсны сулралт зэргийг харж арьсны насыг тодорхойлдог. Ингээд арьсыг нас бүрт нь тохируулан залуужуулах аргыг зөвлөж байна. 


20 нас
20насныхан ихэвчлэн хөгшрөлт эхлээгүй учир таталт хийлгэх хэрэггүй гэж боддог. Гэвч сүүлийн үед 20настай идэр залуу хүмүүс хүртэл татах эмчилгээ хийлгэх болсон. Мөн аль хэдийн унжсан хойно нь арга хэмжээ авч байхаас эртхэн засах нь үр дүнтэй гэх нь их болсон. Мэдээж хувь хүний онцлог байгаа ч 30, 40насныхантай харьцуулбал харьцангуй хөгшрөлт бага явагдсан байдаг. Ихэвчлэн хүчтэй биш таталтын лазер, эргүүлэггүй утас ашиглан таталт хийдэг. Энэ нь үрчлээ тэнийлгэнэ гэхээсээ илүү арьсыг гөлгөр болгож өгөх үр дүнтэй. 


30нас 
30наснаас эхлэн хөгшрөлт нүдэнд харагдаж эхлэнэ. Нүүр бүхэлдээ доошоо унжиж нарийн үрчлээ, нүүрний хөдөлгөөний үрчлээ үүсэж эхэлдэг. Нүүрний хөдөлгөөнд үүсдэг үрчлээ нь тухайн булчин хөдөлхөд үүсдэг учир үүнийг ботоксоор шийдвэрлэнэ. Гэхдээ 30жилийн турш удаан хугацаанд байсан үрчлээ бол ботоксоор шийдвэрлэх хэцүү. Яагаад гэвэл удаан хугацаанд хөдөлсөн булчин дээр байгаа арьс хунирч үүссэн юм. Булчин дээр хонхойж үүссэн үрчлээ филлэрээр шийдвэрлэж болно. Унжсан арьсыг 20насныхнаасаа арай хүчтэй лазераар хийж утсан таталт хамт хийлгэвэл залуу харагдаж боломтой. Мөн хацар хамрын гурвалжин үрчлээнд филлэр хийж өгвөл үр дүнтэй. 


40нас 
40наснаас эхлэн хөгшрөлт эрчимтэй эхлэж нүүрний арьс унжин өөх хүртэл алга болдог. Энэ үед өөх суулган хайлдаг хайлдаггүй утас хольж татуулах хэрэгтэй. Бүр илүү үр дүн үзэх бол тал зүсэлттэй таталт хийлгэсэн ч болно. 


50наснаас дээш 
50 гараад ирвэл бүтэн нүүрний зүсэлттэй таталт санал болгож байна. Вонжин бүтэн зүсэллтэй таталт нь зөвхөн унжсан арьсыг татаад зогсохгүй арьсны гүнийн давхрагаас эхлүүлэн татаж өгдөг. 


Энэ бол хөөрхөн гэсэн ямар үнэлэх үнэлэмж байхгүй. Хүн болгон харилцан адилгүй учир өөрийн онцлогт тохирсон гоо үзэмж бий. 
Өөртөө байгаа давуу талаа улам бүр өнгөлөн өдөр бүр өөдрөг цоглог залуу энергийг хадгалаж байхад болно. 






Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна