Эмэгтэй хүн хэт кофенд дуралвал хөх нь багасдаг гэнэ.

Эмэгтэй хүн хэт кофенд дурлавал хөх нь багасдаг гэнэ. 



Өдөр тутмын хэрэглээ болсон кофе эмэгтэй хүний хөхний хэлбэрт нөлөөлдөг гэсэн судалгаа гарчээ. 
Шведийн Лунд их сургуулийн хавдар судлалын төв (Lund University Cancer Center) - ийн Хэлена доктор дээрх судалгааны үр дүнг танилцуулжээ. 

Хэлена доктор Английн хавдрын сэтгүүлд "кофены хэрэглээ болон CYP1A2 *1F генийн хөхний хавдар үүсэл болон хөхний хэмжээ" гэсэн судалгаагаа нийтэлжээ. 

Өдөр бүр 3аяга кофе уудаг 269 залуу бүсгүйн дунд явуулсан үр дүн тусгай гень(CYP1A2*1F C-allele) -тэй бүсгүйчүүдийн хөхний хэмжээ багасжээ. 

Кофенд агуулагдах кофеин найрлага нь хөхний өсөлтөд нөлөөлдөг гармонд нөлөөлөн хөхийг жижиг болгодог гэжээ. 

Харин бага хэмжээний кофе хөхний хавдрын эсийн өсөлтийг үхүүлэх үр дүнтэй учир хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн хариу гарчээ. 

Хэлена доктор "тодорхой хэмжээний кофеин нь хөхний хавдраас сэргийлэх" ба "кофе уулаа гээд шууд хөх жижиг болохгүй учир айж сандрах хэрэггүй ээ" гэж хамгийн сүүлд нь зөвлөжээ. 




Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна