Ботокс аюулгүй юу?

Ботокс аюулгүй юу?



Гоо сайхны мэс ажилбар нь юм хийлгэсэн нь бараг мэдэгдэхгүй үр дүн хурдан гардаг учир ихээр хийлгэдэг. 
Гадаад үйлчлүүлэгчид богино хугацаанд үр дүн үзэхээр хийлгэдэг ба аюулгүй байдлын талаар санаа зовож асуудаг. 


Өнөөдрийн блогтоо ботоксын аюулгүй байдал ба үр дүнгийн талаар зөвлөгөө өгөх болно. 
Ботокс нь нэг төрлийн хор ашиглан булчингийн хөдөгөөнийг хорих бөгөөд дээд зовхи байнга татах, хүзүү муруйлт зэргийг засах зорилгоор ашиглаж байгаад аажимдаа нүдний эргэн тойрны үрчлээ арилгах зорилгоор ашиглах болсон. 
Тэгвэл ботокс тариулсны дараа ямар шинж тэмдэг гардаг вэ? 
Дух, хөмсгөний хооронд, ам орчимын үрчлээ арилгах, эрүүний хэт хөгжсөн булчинг агшаан жижиг болгох үр дүнтэй. 
Мөн хэт хөлрөх, суганы үнэр, гуяны гадна дотно булчин багасгах, шилбэний булчин багасгах зэрэгт ашиглах боломжтой. 


Богино хугацаанд хийгддэг эмчилгээ учир үйлчлүүлэгчид маш ихээр сонирхож хийлгэдэг. 
Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр үйлчлүүлэгчдийг хууран хямд үнээр хийнэ гэсэн зар тавьсан эмнэлэг их бий. Хэт хямд үнэ нь оргинал бүтээгдэхүүн ашиглаж байгаа гэдэг эргэлзээтэй. 
Тиймээс та ботокс тариулахаар эмнэлэгт очихдоо эмч өөрөө тарьдаг эсэх, баталгаатай бүтээгдэхүүн ашиглаж байгаа эсэхийг шалгаж үзээрэй. 



Ботокс тариулсан хэсэг бүрт барих хугацаа нь өөр байдаг. 
Нүдний үрчлээ, уруулын үрчлээ нь 7-14хоногийн дотор үр дүн илэрч 3сар орчим үргэлжилнэ. 
Эрүүний булчин нь 1-6 долоо хоногт үр дүн илэрч 4-8сар үргэлжилнэ. 
Хөлийн булчин, гуя хэсэг 3-8 долоо хоногт үр дүн илэрч 3-6сар үргэлжилнэ. 







Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.


Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна