Үрчлээ үүсгэдэг зуршлууд

Үрчлээ үүсгэдэг зуршлууд 

Хүнийг эрт хөгшрүүлдэг зүйлсэд архи, тамхи, нарны туяаны зэрэг байдаг ч буруу зуршилаас болон үрчлээ үүсдэг болохыг анхаарах хэрэгтэй.
Таны гоо сайхан, залуу насыг юу үрэн таран хийдгийг анхны харцаар ч шинжиж болно.




                                             
 1. Нарны шилийг үл ойшоох 
Нарны шил, бээлийг үргэлж биедээ авч явж байх хэрэгтэй. Нартай өдөр байнга шил зүү. Яагаад гэвэл нарны хэт ягаан туяа нь арьсыг хамгийн хурдан хөгшрүүлдэг.

                                           


2. Арьс суларч буй шинж тэмдгийг үл анзаарах
Таны хүзүүний арьс ямар ч энгэсэг түрхээгүй байхад улайх нь арьс суларч буйн шинж юм. Заримдаа энэ удмын шинж тэмдэг нь нар болон стрессын үйлчлэлийн үр дүнд бүр эрт илэрдэг. Цаашлан үрчлээс үүсч, батга, толбо нэмэгдэнэ.



3. Үе үе хүчтэй гуужуулагч хэрэглэх
Эмзэг арьстай хэр нь долоо хоног тутамд арьсаа гуужуулагчаар үрээд байвал та арьсныхаа хамгаалалтын тогтцыг алдуулж байна. Ийм арчилгаа хийснээр батга гарах, арьс хогжруутах, арьс цочрох зэрэг олон сөрөг үр дагавар илэрнэ.



                                

4. Нүүрний хөдөлгөөн ихтэй ярих
Сэтгэл хөдлөлөө нүүрийн хөдөлгөөнөөр илэрхийлж ярьдаг хүний нүүрний арьс амархан үрчлээ суудаг. Хөмсгөө зангиддаг бол хөмсөгний хооронд, хөмсгөө өргөж ярьдаг бол духанд гээд нүүрний аль хэсэг илүү хөдөлгөөнд орно тэр хэсэгт нь эрт үрчлээ тогтдог.
                                     


5. Хамраа оролдох зуршил
Хамар нь маш эмзэг мэдрэмтгий эрхтэн. Арьс нь амархан улайж, батга гарч, бохирдоно. Тиймээс та хамрын ханиад хүрсэн бол хамгийн зөөлөн, эвтэйхэн салфеткийг сонгон хэрэглэ.



6. Нүдээ байнга нухлах
Хэрэв та нүдээ нухлах зуршилтай бол амархан үрчлээ суудаг. Үүнээс зайлсхийхийн тулд нүдний хүрээлэгч харандаа, сормуусны будаг хэрэглэ. Ингэвэл нүдээ нухлах хүсэлгүй болно.

                        





Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.



Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна