Хамрын мэс заслын дараа арчилгаа хэрхэн хийх вэ?

Хамрын мэс заслын дараа арчилгаа хэрхэн хийх вэ? 


Нүүрний төвд орших хамар бусдын нүдэнд хамгийн түрүүнд харагддаг эрхтэн. 
Хамар хийлгэсний дараа илүү жижиг нүүртэй, том нүдтэй харагддаг. Тийм ч олон хүмүүс хамрын мэс засал ихээр хийлгэдэг. 
Мэдээж эмчийн зөвлөгөө авч өөрт тохирсон мэс заслыг хийлгэх чухал ч дараа нь хэрхэн арчилгаа хийх бас маш чухал. 


Мэс заслын дараа юуг анхаарах нь чухал вэ? 
Хагалгааны дараа эмчийн өгсөн зааврын дагуу дэглэм сайн барих хэрэгтэй. 


Хамрын мэс заслын дараа анхаарах зүйл 
1. Энгийн хоол хүнс хэрэглэж болох ба хэт шорвог, халуун ногоотой тостой хоол хүнснээс зайлсхийх хэрэгтэй. Хаван удаан буух магадлалтай
2. Нэг сарын турш архи, тамхи хэрэглэхгүй хэт хөлс гаргасан спортоор хичээллэхгүй байх. 
3. Оёдолын утсаа авхуулсны дараа нүүрээ угааж болно. Саун сарын дараа орох ёстой. 
4. Унтахдаа 15градус босоо байдалтай унтаснаар хаван буухад тус дэм болно. 


5. Хагалгааны дараа эмчийн зааврын дагуу 2-3хоног дух, хацар, шанаа хэсгээрээ хүйтэн жин тавьж өгнө. 
6. Нусаа хэт хүчтэй нийх, хамарруугаа үзүүртэй юм хийж ухах зэргийг хориглоно. 


Мэс заслын дараа эмчийн зааврын дагуу дэглэм барих хэрэгтэй. 



Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна