Толгойны өвчин болсон нурууны батга арилгах 6 зуршил

Толгойны өвчин болсон нурууны батга арилгах 6 зуршил 


Өвлийн турш нуугдаж байсан нуруугаа гаргах цаг боллоо. 
Дээрээс нь энэ зун мөрөө ил гаргасан хувцас моод болоод байдаг. 
Гэтэл "нурууны батга" гэж нэг толгойны өвчин санаа зовоож эхлэнэ. 
Эмэгтэй хүнийг хамгийн секси харагдуулдаг нуруу хэрхэн цэвэрхэн байлгаж арчлах талаар доорх зөвлөгөөг өгч байна. 

1. Үсээ тонгойж угаана. 


Нуруун дээр батга гархаас сэргийлэх хамгийн эхний алхам бол ариун цэвэр юм. 
Нүүрний батгатай адил нуруууны батга бохирдол хурвал ихээр үүсдэг. Тиймээс нуруу дээрээ саван шампунь үлдээхгүй бүрэн угааж өгөх хэрэгтэй. Ялангуяа мөр нуруунд үлдсэн шампунь үс ангижруулагч сайн арилгаж өгөхгүй бол батга улам үрэвсэх магадлалтай учир толгойгоо угаахдаа аль болох бөхийж угаах хэрэгтэй. 

2. Алое, минт зэрэг орсон биеийн саван ашиглах 


Бие угаагч бүтээгдэхүүн бас чухал үүрэгтэй. Өвөл хөлс бага гарч хуурай байдаг учир тослог ихтэй бүтээгдэхүүн ашиглах зүгээр ч зуны улиралд эсрэг үр дүн гаргах магадлалтай. 
Цайны мод юмуу алое гэх мэт нь батганы эмчилгээнд ашиглагддаг учир зун хэрэглэхэд хамгийн тохиромжтой. 

3. Биеийн гуужуулагч маск байнга хэрэглэх 


Гарт ойр ямар ч гуужуулагч бүтээгдэхүүн байсан хамаагүй тогтсон хугацаанд хэрэглэж биед хурсан бохирдолыг арилгаж өгөх хэрэгтэй. 
Гэхдээ хэт ихээр ашиглаж цочрол өгөлгүйгээр 7хоногт 2-3удаа байхад болно. 
Мөн батга арилгах төрөл бүрийн маск тавьсан ч болно. Энэ үед угаагаад арилгадаг бүтээгдэхүүн байвал хэрэглэхэд илүү хялбар байх төдийгүй эдийн засгийн хувьд хэмнэлттэй. 

4. Нуруундаа хэт цочрол өгч болохгүй


Нурууны арьс авч болох төрөл бүрийн цочрол бий. Унтаж байхад хөлс их гардаг учир орны даавуу хэрэгсэлээ цэвэр байлгаж, унтлагын хувцасаа хөлс сайн нэвтрүүлдэг материалтайг сонгох хэрэгтэй. Хөлстэй хувцасаа тухай бүрт нь солиж өмсөнө. 

5. Батганы сорвинд түрхэх бүтээгдэхүүн 


Батга гарсны дараа жижиг том сорви үлдсэн байдаг. Энэ нь таны цэвэрхэн харагдуулахгүй. Тиймээс сорвинд сайн тос бүтээгдэхүүнийг сонгож хэрэглээрэй. 
Гэхдээ хэт шуналтаад зузаан түрхвэл эсрэг үр дүн үзүүлэх учир тохируулан түрхээрэй. 

6. Биеийн халууныг тохируулна. 


Хэт уурлах стрэсдэхэд биеийн дулаан нэмэгддэг. Үүнээс болж энд тэндгүй батга гарч эхэлнэ. Тиймээс ажил амралтаа зохицуулан сэтгэл санаагаа тайван байлгах зуршилыг олох хэрэгтэй. 


Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна