Ээжийнхээ үрчлээтэй нүдийг яаж засаж өгөх вэ?

Ээжийнхээ үрчлээтэй нүдийг яаж засаж өгөх вэ? 


Эмэгтэй хүн хэдий хөгширсөн ч хөөрхөн харагдахыг хүсдэг. Ээж аавдаа мэс засал хийлгэхээр дагуулж ирдэг хүмүүс их байдаг. Ээж нар гаднаа дургүй царайлаж байгаа ч үгүй гэж хэлэхгүй инээмсэглэн сууна. 
Ээж нарын хамгийн их санаа зовоодог хэсэг бол нүдний үрчлээ унжилт юм. 


Хүний хөгшрөлтийг хамгийн түрүүнд илэрхийлэгч бол нүд юм. Нүд нимгэн арьстай хөдөлгөөн их хийдэг учир харьцангуй хурдан унжиж үрчлээ үүсдэг. 
Ялангуяа дээд зовхи доошоо унжин, доод зовхи товойж гараад ядарсан царайтай харагдуулж, наснаас нь илүү хөгшин харагдуулдаг. Унжсан зовхи гадаад үзэмжинд нөлөөлөхөөс гадна хүүхэн харааг дарж нүдний хараанд хүртэл нөлөөлнө. 
Иймээс нүдний дээд доод зовхи засах мэс засал хийж засаж өгөх хэрэгтэй. 


Дээд зовхины хагалгаа нь унжсан арьсанд зүсэлт хийж илүүдэл арьсыг тайрч аваад үрчлээ арилгаж өгнө. Ингэснээр хүүхэн харааг бүрэн гарч ирж харьцангуй цоглог харагдах боломжтой. Мөн хувь хүний нүдний онцлогт тааруулан давхраа гаргаж өгдөг учир хиймэл мэт мэдрэмж төрүүлэхгүй. 


Доод зовхи унжихаас гадна товойсон өөх үүсэж тэр хэсгээрээ харлаж харагддаг. Тиймээс үүссэн арьсыг тайрч аван овойж гарсан өөхийг тарааж өгнө ингэснээр бараантаж харагдах царай туяатай цайрч харагдана. Мөн доод сормуусны ирмэгээр зүсэлт хийдэг учир сорви үлдэнэ гэж санаа зовох хэрэггүй. 



Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.







Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна