Өөх соруулалтын дараа арчилгааг яаж хийх вэ?

Өөх соруулалтын дараа арчилгааг яаж хийх вэ?




Өөх соруулсны дараа үр дүнг нь сайжруулах аргын талаар зөвлөгөө өгье. 
Ямар ч мэс засал дараах  арчилгаа сайн байвал үр дүн тэр хэмжээний сайн гардаг. 


Нэгдүгээрт тодорхой хэмжээний дасгал хөдөлгөөн 
Өвдөлттэй хажуугаар нь бариу хувцас өмссөн болхоор хөдөлхөд төвөгтэй байж болно. Тэглээ гээд зүгээр байгаад байж болохгүй. Их алхаж байнга хөдлөж байхыг зөвлөж байна. Тэгж байж бие галбир зөв хэлбэрт орно. 


Хоёрдугаарт хоол зохицуулах 
Өөхний эсийг соруулж авсан учир дахин их хэмжээгээр таргалахгүй ч хоолоо зохицуулахгүй бол үлдсэн цөөхөн эс өсөж томрох магадлалтай. Эрүүл мэндээ бодсон ч хоолоо зохицуулах нь чухал. Мөн ус сайн уух хэрэгтэй. Заавал бага идэхдээ гол биш зөв дүрмээр тохирсон илчлэгтэй хоолыг сонгож идэх. Мөн хийх явцдаа өндөр калортой болдог хоолноос зайлс хийх. Жишээ нь шарсан хайрсан хуурсан хоол. Жимс ногоог төрөл бүрийн витамин агуулсан байдлаар хольж хэрэглээрэй. 


Гуравдугаарт эмчийн хэлсэн дэглэмийг барих 
Мэс заслын дараа эмчийн заавар өгсөн дэглэмийн барьж өгөөрэй. Өвчтний төлөө сэтгэл тавьж зөвлөсөн юм шүү. Архи тамхи хэрэглэхгүй. Эмчийн хэлсний дагуу даруулга хувцас өмсөх. 


Дөрөвдүгээрт тайван хүлээгээрэй
Мэс заслын дараа хөхрөлт хаван үүснэ. Хувь хүний онцлогоос шалтгаалан хүн болгон харилцан адилгүй байдаг. Өөх соруулахын өмнө цус бага гаргаж өөхийг овгор товгор болж эдгээхгүй байлгадаг тусгай шингэн шахдаг. Энэ нь мэс заслын хавантай хамт алга болдог. Эхэндээ мэдэгдэхгүй ч бага багаар биеийн хэлбэрт нөлөөлж эхлэнэ. 

Яг адилхан мэс засал хийлгэсэн ч хэрхэн арчилгаа хийлгэснээс шалтгаалан үр дүн нь өөр өөр байдаг. Илүү тэвчээртэй байж сэтгэл гарган өөртөө анхаарал тавиарай. 





Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.









Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна