Утсан таталт хийлгэсний дараа анхаарах зүйлс

Утсан таталт хийлгэсний дараа анхаарах зүйлс 



Хүн бүхэн V-хэлбэрийн царайтай болохын тулд төрөл бүрийн мэс засал хийлгэх болсон. Тэдний дундаас хамгийн их нийтлэг хийлгэдэг зүсэлттэй арьс таталт, лазер ашигласан таталтын эмчилгээ юм. 


Лазер эмчилгээ нь шарх сорви үүсгэхгүй ч шууд үр дүн үзэхэд хэцүү бөгөөд зүсэлттэй таталт нь шууд үр дүн гарах ч эдгэрэх хугацаа удаан том сорви үлддэг дутагдалтай талтай. 


Утсан таталт хийлгэсний дараа үүсэж болох шинж тэмдэг: 

1. Хаван хийлгэсэн өдөр үүсэх ба 1-3хоногийн дотор бууна. 2-3хоногт хаван хөхрөлт хамгийн ихээр үүсэх боловч өдөр тутмын амьдралд их төвөг болохгүй. 

2. Утсыг оруулахдаа зүү ашигладаг учир зүүний улаан мөр үлдэнэ. Нүүрний будгаар дарагдах бөгөөд 2-3хоногийн дараа гэхэд бараг алга болно. 

3. Нүд орчмын хөхрөлт бусад хэсгээс удаан байх бөгөөд хагалгааны өмнө аспирин, витамин Е ууж байсан бол цус их гарах бөгөөд үүнээс үүдэн хөхрөлт их үүсэх магадлалтай. Тиймээс 7хоногийн өмнө ууж байгаа эмээ зогсоох хэрэгтэй. 

4. Гэртээ хариад хүйтэн жин тавьж хөхрөлт арилгадаг тос түрхэж өгөх хэрэгтэй. 



5. Хийлгэсний дараа хэт татсан мэт санагдах боловч энэ нь түр зуурын үзэгдэл юм. Татагдсан мэдрэмжээс болоод хүчтэй массаж хийх нухах үрэх зэргийг хийж болохгүй. 

6. Зарим тохиолдолд утас товойж гарах арьсанд дотор хөдлөх мэт мэдрэмж төрөх магадлалтай. Утас гарч ирвэл цагаан өнгөтэй харагдах ба бохир орж магадгүй учир ойролцоо эмнэлэгт очиж авхуулах хэрэгтэй. Эмчилгээ хийлгээд 2-3хоногийн дараа гарч ирэх тохиолдол байдаг. 

7. Хэдэн жилийн дараа утасны үзүүр гарч ирэх магадлалтай. Гэхдээ эдгээрийг хялбар аргаар шийдвэрлэж болох учир санаа зовох хэрэггүй. 

8. Эмчилгээ хийлгэсний дараа 14хоног саунд орохгүй, хөлс гаргасан дасгал хөдөлгөөн хийхгүй байх хэрэгтэй. 






Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна