НҮҮРНИЙ ХЭЛБЭР ЗАСАХ МЭС ЗАСЛЫН ДАРААХ АРЧИЛГАА




1.     Амаа нээх дасгал
Эрүү нүүрний мэс засал хийлгэсны дараа 3долоо хоногын туршид эрүү амаа хөдөлгөхөд бэрхшээлтэй байдаг. Нүүрний булчин хөдөлгөөнгүй байх тохиолдолд нүүр хөшиж хатуурдаг тул байнга хөдөлгөөнтэй ярьж а,э,и,о,у,ө,ү дуудлагаар өдөр бүр дасгал хийх нь нүүрний булчинг тэнийлгэж өгдөг. Нүүрний булчингын 70%ийг амны хэсэг эрхтэнгүүд эзэлдэг тул их ярих, амаа хөдөлгөх дасгал хийх нь мэс заслын дараах эдгэрэлт хурдан байдаг. Иймээс мэс засал хийлгэсны 3долоо хоногын дараа амаа онгойлгох дасгал хийх нь нүүрний булчинг хөгжүүлдэг байна.



2.     Шүдээ угаах, зайлах арга

Мэс заслын дараа 1~3өдрийн дараа шүдээ угаах боломжтой байдаг. Шүдээ угаахдаа хүүхдийн жижиг сойзоор буйландаа хүргэлгүйгээр зөөлөн угаах хэрэгтэй. Мөн ам зайлагчаар өдөр бүр амаа зайлж өгөх нь шүдний эрүүл ахуйд сайн байдаг.


3.     Зөв хооллолт

Мэс заслын хийлгэсны 1дэх долоо хоног: зажлуур багатай хоол буюу дүпүтэй хоол болон сүү цагаан идээ, зөөлөн зутан шөл, мөөгтэй шөл, бяслагатай торт
Мэс заслын хийлгэсны 2~3дах долоо хоног: жигнэсэн хоол, өндөгний жигнэмэг, дүпүтэй хоол, гурилтай шөл
Мэс засал хийлгэсны 4дэх долоо хоногоос хойш хатуу самар, хатуу зажлуултай хоолноос бусад хоолыг идэхэд боломжтой.
 






Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.
 E-mail : w.mongol@

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна