Хамрын мэс засал хийлгэмээр байгаа ч санаа зовоод байна


Хамар хүний нүүрний төв хэсэгт байрладаг учир дүр төрхийг илтгэгч чухал эрхтэн юм. Хамрыг өндөр хийлээ гээд гоё болох биш таны нүүр царайнд тохирсон байх хэрэгтэй.
Мөн хамар хэлбэрээс гадна үйл ажиллагааны талаас нь хүртэл бодолцож үзэх хэрэгтэй учир чих хамар хоолойн мэргэжлийн эмчилгээ байх шаардлагатай.




1. Модон хамартай болчихвол яанаа

Зурагтаар хархад одууд хүртэл силкон нь товойгоод модон хамартай болчихсон харагддаг. Асуудлын гол нь силкон биш эмчийн туршлага юм.
Хамрын нуруунаас тохироогүй хэт нарийхан юмуу өндөр силкон хийсэн бол тэгж харагддаг. Иймээс хамрын нуруу өргөн бол нарийсган, силконы зузаан өндөрийг яг тааруулан хийх хэрэгтэй. Хамгийн сүүлд нь ясны хуудас завсар оруулан силконыг суулган гаднаас хархад ирмэг үүсэхгүй байх хэрэгтэй. 




2. Хамрын үзүүр хавчисан юм шиг болчихвол яанаа

Хамрын үзүүрийн мөгөөрсийг хэт чанга боох, нимгэн арьстай хүмүүст зөв тооцолон хийхгүй бол тэр чигтээ гэрэлтэх юмуу чимхсэн юм шиг харагддаг. 
Тиймээс мөгөөрсний ажилбар маш нямбай хийгдэх ёстой. Хамрын үзүүрийг дахин нэг удаа арьсны давхрагаар хучин гэрэлтэх байдлаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй. 




3. Хамрын үзүүр хатуурахгүй болов уу? 

Хамрын үзүүр хүртэл силкон суулгах юм бол үзүүр нь хатуурах магадлалтай. Манай эмнэлэг хамрын үзүүр дээр өөрийн мөгөөрс ашиглан хийдэг. Хамрын таславчийн мөгөөрс нь өргөн бат бөх байдаг учир хамрын үзүүрийг босгож өгөхөд сайн талтай. Чихний мөгөөрс нь таславчийн мөгөөрсийг бодвол хэт уян хонхор байдаг учир хамрын үзүүрийг бөөрөнхий харагдуулах давуу талтай. 
Материалаа бүрэн мэдэрч зөв ашиглах нь сайн эмчийн чадвар юм. 




Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.


Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна