Мэс заслын өмнө анхаарах зүйлс
Заримдаа манай эмнэлэгт зөвлөгөө аваад шууд хагалгаанд орохыг хүссэн үйлчлүүлэгчид ирдэг.
Хэдий яаралтай ч манай эмнэлгээс шаарддаг мэс заслын өмнө анхаарах зүйл байдаг ба үүнийг баримтлаагүй тохиолдолд яарч байсан ч хагалгаанд орох боломжгүй.
Хэрвээ та манай эмнэлэгт ирээд шууд зөвлөгөө аваад хагалгаанд орохыг төлөвлөж байгаа бол доорх дэглэмийг бариад ирвэл болно.
Мэс заслын өмнө
анхаарах зүйлс
Манай эмнэлэгийн 4
мэргэжлийн мэдээ алдуулагч хагалгааны туршид өвчтөний аюулгүй байдлыг ханган
ажиллаж байна. Та аюулгүй мэс заслын төлөө дараах зүйлсийг мөрдөн сахина уу.
1.
Хоолны дэглэм барих
Мэс засалд орохоос 8 цагын өмнө хоол хорино уу.
Хоол хориходоо ус, кофе,
бохь, чихэр ямар ч зүйлийг амандаа
хийхгүй, идэхгүй байхыг анхаарна уу.
2.
Эм бэлдмэл
Та зүрхний өвчин, багтраа, унаж татах, даралттай бол
манай ажилтанд урьдчилж хэлнэ үү. Мөн даралт, зүрхний эмийг эмчийн зааврын
дагуу ууж байгаа тохиолдолд мэс засалд орохоос өмнө эмнэлэгт авчирч үзүүлнэ үү.
Мэс засалд
орохоос 10 хоногийн өмнөөс ууж байсан витамин, ургамлын гаралтай эм, эмийн
бүтээгдэхүүн, аспирин зэргийг уухаа зогсоох хэрэгтэй.
3.
Хувцаслалт
Мэс засалд орох өдөр товчтой сул цамц хувцас өмсөхийг
сануулж байна.
*Танд гэж зөвлөхөд
Биед эвтэйхэн спорт хувцас, пүүз өмсхийг санал болгож
байна. Мөн нарны шил, малгай ороолт
зэргийг бэлдэж ирнэ үү. Хөл гарын хумсны будгыг бүрэн
арилгасан байх шаардлагатай. Бариу өмд, цамц, өндөр өсгийтэй гутал өмсөхгүй
байхыг анхааруулж байна. Линз зүүдэг бол линзнийхээ савыг авч ирнэ үү.
Ээмэг,бөгж, зүүлт зэргийг зүүж ирэхгүй байхыг анхааруулж
байна.
4.
Бусад зүйлс
Хөхний мэс засал хийлгэх өвчтөн та усанд орж, суганы үсээ авсан байх хэрэгтэй.
Хэвтэх өвчтөний хувьд шүдний оо сойз, алчуур зэргийг
бэлдэж ирнэ үү.
Асран халамжлагчтай байх шаардлагатай тохиолдолд
эмнэлгийн ажилтанд урьдчилан хэлнэ үү. Асран хамгаалагч нэг хүн хамт байх
боломжтой бөгөөд дараа өдрийн 12 цагт эмнэлгээс гарах хэрэгтэй.
Мэс заслын өмнө архи тамхи аль болох хэрэглэхгүй байхыг
анхааруулж байна.
Сарын тэмдэг ирсэн тохиолдолд мэс заслын өмнө манай ажилтанд
сануулж хэлнэ үү.
Мэс засалд орсон өдөр жолоо барихыг хориглоно.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.
Website : http://wonjinbeauty.com
E-mail : w.mongol@pwj.co.kr
Comments
Post a Comment