Шүд цайруулах эмчилгээ


Шүд цайруулах эмчилгээнд шаазан пааланг хийлгэж шүдийг гялалзуулах болсон. Энэхүү шүдний паалан нь зажлах, хавирах, гэмтэл, болон сахараас үүсэх хүчлэгийн эсрэг нөлөөнөөс хамгаалах зориулалттай байдаг. Гэвч паалан нь жил ирэх тусам элэгдэлд орж, өнгөө алдаж эхэлдэг. Зажлах явцад паалан дээр олон жижиг цууралтууд үүсдэг. Энэхүү цууралтын завсар зайгаар хоолны үлдэгдэл болон толбууд дүүрснээр   шүд бүүдийсэн өнгөгүй болж эхэлдэг. Шүд цагаарууралт нь энэхүү завсар зайд байгаа толбыг гадагшлуулж паалангийн цууралтыг нээж орхих процесс юм. Зарим цууралт нь шүлсээр хурдан идэвхжиж  байхад, зарим нь дахин хоолны үлдэгдлээр дүүрсэн байдаг.


Шүдний толбыг гадаад болон дотоод гэсэн 2 ангилалд авч үздэг.



Өнгөн хэсгийн толбо нь хар өнгийн ундааны төрөл, хоол, тамхи болон шүдээ хавирах явцад үүсдэг. Өнгөн хэсгийн гүн биш толбыг сойзоор болон шүд  цэвэрлэгээний урьдчилан сэргийлэх хэрэгслээр арилгаж болдог. Харин өнгөн хэсгийн зузаан толбыг шүд цайруулах бүтээгдэхүүн ашиглан эмчлэх шаардлагатай болдог.  Өнгөн хэсгийн толбыг эрт арилгахгүй бол dentin руу тасралтгүй нэвчин шингэж байдаг.

Дотоод хэсгийн толбо нь шүдний дотор хэсгийн  гэмтэл, насжилт болон их хэмжээний эм тариа хэрэглэснээс үүсдэг. Өнгөрсөн хугацаанд шүд цайруулах замаар эмчлэхэд их хэмжээний хариу урвал өгдөг байсан бол орчин үед гоо сайхны эмч нар гэрийн нөхцөлд хэрэглэдэг шүд цайруулах бүтээгдэхүүнийг 1 сар, түүнээс дээш 1 жил хэрэглэхэд гүн суусан толбыг ч арилгаж чадна гэж үздэг болсон.


Эмчилгээний арга
Шүдийг цагаан өнгөлөг болгодог цайруулагч эмээр шүдэнд огт хор нөлөөгүй, шүдийг цагааруулан өнгөлөг болгох ба өнгөө алдаж шарласан шүдийг угийн өнгөнд нь сэргээн цайруулдаг эмчилгээ юм. 
Цайруулах эмчилгээ нь хэрэглэж байгаа бүтээгдэхүүний найрлагаас хамаардаг. Цайруулахаас эмчилгээ хийгдэхээс өмнө шаардлагатай тохиолдолд  шүдний гадаргууд наалдсан өнгөр болон чулууг цэвэрлэж өнгөлбөл илүү үр дүнтэй байдаг.


Ямар хүмүүст тохиромжтой вэ?
  • Төрөлхийн шаргал шүдтэй ба шүд шарласан
  • Фтор хэт их хэрэглэсэн
  • Нас ахих тусам шүд шаргал өнгөтэй болсон
  • Кофе, тамхинаас болж шүд өнгөр тогтсон
  • Шүдний гэмтлээс болж шүд харлаж чулуужсан



Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна