Филлэр гэж юу вэ?

Филлэр


Филлэр нь олон төрлийн байгалийн гаралтай болон нийлмэл эдийн найрлагатай байдаг ба арьсанд орсны дараа тухайн хэсгийг тэлж дүүргэж өгөх үйлчилгээтэй байдаг. Ер нь бол ашиглах зориулалт нь хөгшрөлтөөс үүдэн гэмтсэн арьсийг нөхөж өгөх, үрчлээ арилгах болно. Мөн түлэгдэлт болон гэмтэлээс үүссэн эсийн гэмтэл, сорви зэрэг хонхойж орсон хэсгийг нөхөж өгөх үйлчилгээтэй байдаг.

 Мэс ажилбар хийлгэх

1. Уруул, хөмсгөний хооронд, нүдний орчимын үрчлээ арилгах
2. Шанааны үрчлээ арилгах
3. Хацрын суулт арилгах
4. Амны орчмын үрчлээ арилгах
4. Батганы хонхойж орсон сорви дүүргэх

Филлэрийн төрөл 


Restylane
Хүний арьстай адил найрлагатай бодисоос бүрдсэн FDA баталгаажуулсан тариа болно. Ботокс тариулаад үр дүн үзэж болхооргүй зузаан үрчлээ, хамар өндөрсгөх, уруул томруулах, нүүрний хонхойж орсон хэсгийг дүүргэх зэрэг маш олон төрлийн эмчилгээнд ашигладаг.






Juvederm
Цаг хугацаа өнгөрч нас нэмэх тусам хүний арьс хөгширч ирдэг билээ. Ингээд үрчлээ үүсэж унжиж эхэлдэг. Энэхүү тариа нь ийм төрлийн арьсанд зориулсан дахин сэргээж өгөх үйлчилгээтэй юм. 1 удаа тариулахад 12 сар баридаг. Хүний биед шингэдэг гель төрлийн тариа бөгөөд тариулснаар үрчлээ арилгахаас гадна арьс чангарч шим тэжээл аван зөөлөрч ирдэг.






Artecol
Яс, мөгөөрс, арьс зэргийн найрлагад байдаг уураг коллаген болон РММА найрлагатай бөгөөд удаан хугацаанд үйлчилгээ баридаг.

Аюулгүй байдал | 2006 он 10 сарын 31 өдөр “artepil “ гэсэн нэрээр FDA батлаж авсан.
Давуу тал | Удаан хугацаанд барина.
Эмнэлэг | Энэхүү тариаг хийх эрхтэй эмнэлэгт л тариулах хэрэгтэй. (Солонгос улсад энэхүү эрхийг авсан 5 эмнэлэг байдаг)
Хугацаа | 10 жилийн туршид барих хүчинтэй.




Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.



Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Давхраа хийлгэсний дараа ихээхэн асуудаг асуултууд