Баярын дараахи нэг том асуудал


2014онд гарсан нэгэн судалгаанаас хархад "Цагаан сар"-ын 1өдөр 1хүн дунджаар 80 бууз иддэг гэсэн хөгжилтэй хариу гарсан байна. Ингээд бодоод үзвэл бид "Цагаан сар"ын 3 өдрийн турш зөвхөн бууз л гэхэд 210ш идэхнээ.

Үүнийг таргалах жингээр тооцоолоод үзвэл өдрийн 80ш бууз нь танд 2кг таргалалт үүсгэнэ гэсэн үг .Тэгэхээр та 3хоногийн дотор 6кг таргачих байна ш дээ. Гэхдээ энэ ерөнхий байдлаар харуулсан байх л даа. 




















Буузнаас гадна салат, чанасан мах, чихэртэй ундаа, архи пиво, сүүтэй цай гээд таргалуулж өөх нэмэх олон төрлийн хоол хүнсийг хамт иддэг. 
Цагаан сар дуусны дараа та өвдсөн ходоод гэдэстэй, илүүдэл өөхтэй л үлдэх нь байна шүү дээ. Үүнийгээ хасах гэсэн хэд дахин илүү хөдөлмөр цаг мөнгө төгрөг шаардана. 
























Тиймээс та бүхэн минь хэтрүүлэн идэж өөрийгөө зовоолгүй, идэхгүй байж ахмадаа гомдоохгүй алтан дундажыг барьж сайхан шинэлээрэй. 

Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлж
Идээ шүүснийхээ дэргэд эрхэмсэг залрах аав ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлээрэй 
Тэргүүн сарын шинийн нэгэндээ энх мэнд золгоорой


Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Давхраа хийлгэсний дараа ихээхэн асуудаг асуултууд