Доод зовхинд үүссэн уутанцар унжилтыг хэрхэн арилгах вэ?

Нүдний доод өөхний мэс засал




Хөгшрөлтөөс шалтгаалан зовхины булчин суларч арьс мах нимгэрэн доош унжидаг. Ингэснээр илүү хөгшин ядарсан царайтай харагддаг. Иймээс хүн хүний онцлогт тохируулан нүдний доод өөхийг авах, дахин шинээр байрлуулах мэс засал хийж өгдөг.

Доод зовхины өөх авах мэс заслын онцлог

  1. Мэс заслыг нүдний салст бүрхэвчинд зүсэлт хийж хийдэг учир сорви бараг үлдэхгүй.
  2. Мэс заслын дараа хөнгөн будалт болон нүүрээ угаах боломжтой.
  3. Мэс заслын дараа нүдний доод хэсэг цайрч ирэх бөгөөд хар судал давхар арилана.
  4. Мэс заслын дараа илүү залуу харагдах болно.

1. Нүдний мэс заслын мэргэжлийн эмч хүний онцлогт тохируулан дизайн гаргана.
Мэс заслын өмнө мэргэжлийн эмч үзлэг хийнэ.



2. Нүдний дотор талын салст бүрхэвч тайрах
Нүдний дотор талын салт бүрхэвчинд зүсэлт хийн хэрэггүй өөх булчинг тайрч авна. Нүдний дотор талд зүсэлт хийсэн учир оёдолын утас авах шаардлагагүй. 





3. Нүдний доод өөхөнд зүсэлт хийх 
Нүдний доод өөх нь дотор ба дунд хэсэгт хуваагдан дунд хэсгээс эхлэн төгсгөл хүртэл сунасан хэлбэртэй байдаг. Ерөнхийдөө нэлээн зузаан байвал дотор гадна талаас нь зүсэлт хийнэ. Хар суудал үүссэн бол гурав дахь ажилбарыг хийхгүй.  



4. Арьс тайрсаны дараа өөх тайран авах, дахин хэлбэр засах 
Хэт унжисан өөхийг цэвэрхэн тайрч авна. Ингэхдээ хэт хонхойж орсон хэсэг байвал дүүргэж унжсан арьсыг тайрч авна.



5. Төгсөл 
Мэс засал дууссаны дараа ариутгал хийж эмнэлгээс гарна. 



Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.


Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна