Хамрын имплант

Хамрын мэс засалд хийгдэх хиймэл эдүүд


Хамрын мэс засалд хувь хүн өөрт тохирсон хиймэл эдийг сонгож хийх нь чухал ба мэс заслын дараа өндөр үр дүнтэй байдаг. Хүн болгоны хамрын яс өргөн ба арьсны бүтэц зэрэг өөр байдаг тул хамрын мэс засалд хэрэглэгдэх эдүүдийн онцлог ба давуу талыг харгалзан үзэж мэс засал хийдэг. Түүнчлэн мэс засал хийлгэхийн өмнө мэргэжлийн эмч болон зөвлөгчийн тусламжтайгаар өөртөө тохирсон хиймэл эдийг сонгон хийлгэх нь аюулгүй, өндөр үр дүнтэй байдаг.
Хиймэл эд
Циликон (Silicone)


ü  Хамрын мэс засалд хамгийн түгээмэл хэрэглэгддэг хиймэл эд
ü  Олон улсын стандартын шаардлагыг хангасан хиймэд эд
ü  Хугацаа өнгөрсөн ч хэлбэр нь өөрчлөгдөхгүй ба уусаж алга болохгүй
ü  Өвчтөний хүссэн хэлбэрийг гаргах ба ямар ч хэлбэрийг үүсгэж чаддаг хиймэл эд
Горетэкс (Gore-tex)

ü  Нимгэн арьсанд тохиромжтой
ü  Циликоныг бодвол зөөлөн өөрийн мэт төрөлхийн харагдана
ü  Нарийхан нүхтэй тул арьсанд сайн наалдаж суулт сайтай

Силлитекс (Silitex)

ü  Циликон болон горетэксийг нийлүүлсэн хиймэл эд
ü  Хугацаа өнгөрсөн ч хэлбэр нь өөрчлөгдөхгүй ба уусаж алга болохгүй
ü  Бие мах бодит хор нөлөө үзүүлэхгүй ба харшил өгөхгүй
ü  Өвчтөний хүссэн хэлбэрийг гаргах ба ямар ч хэлбэрийг үүсгэж чаддаг хиймэл эд
ü  Дунд болон зузаан арьс, эрэгтэйчүүдэд илүү тохиромжтой

Өөрийн эд бүтэц

Өөрийн эд бүтэц гэдэг нь хиймэл эдийн оронд өөрийн биеийн аль нэг хэсгээс эдийг таслан авч хамарт суулган зөв хэлбэрийг гаргаж өгдөг. Хиймэл эдийг бодвол илүү зөөлөн ба арьс нимгэрэх зэрэг асуудал үүсэхгүй. Ихэвчлэн хамрын үзүүрт хэрэглэдэг бөгөөд мэс заслын дараа төрөлхийн мэт харагдах үр дүнтэй.

Хувийн эзэлхүүнтэй мөгөөрс


ü  хамрын дотор талын зайд тохируулан хуваан байрлуулдаг бөгөөд хамрын мэс засалд хамгийн өргөн хэрэглэгддэг эд юм.
ü  ихэвчлэн хамрын үзүүрт мэс засал хийдэг ба арьс нимгэн тохиолдолд ч хэвийн явагдана.
ü  хавтгай хэлбэрийн мөгөөрс учир хамрын багана босгоход хялбар байдаг.
ü  Хамрын дотор талд зүсэлт хийдэг ба дахин зүсэлт хийх шаардлагагүй.

Чихны мөгөөрс

ü  Хувийн эзэлхүүнтэй мөгөөрсийг бодвол шүүрс алдахгүй ба хамрын үзүүрийн хэлбэр төрөлхийн мэт харагдах үр дүнтэй.
ü  Хамрын үзүүрийн арьс нимгэн тохиолдолд гадна талаас гэрэлтэж харагдахгүй.
ü  Чихны ард болон дотор талаас мөгөөрсийг гаргаж авдаг тул чихны бүтэцэд өөрчлөлт өгөхгүй давуу талтай.

Хавирганы мөгөөрс

ü  Янз бүрийн мэс заслаас болоод үрэвсэл үүссэн тохиолдолд, дахин засварын дараа хамар нимгэсэж хамрын үзүүр доош унжин хэлбэрээ алдсан тохиолдолд
ü  Мөгөөрсийн хэмжээ хангалттай тул үрэвсэл үүсэх магадлагаа бага байдаг.

ü  Уусалт нь бага учир тод өндөр хамрын хэлбэрийг гаргаж өгдөг.


Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна