Үс уналтад нөлөөлдөг амьдралын хэв маяг

Үс уналтыг амьдралын хэв маягаа солиод үзвэл багасгах боломжтой.
Өвлийн хүйтэн хуурай цаг агаарт хуйх хуурайшиж эмзэг болдог учир та өдөр тутмын амьдралын хэв маягтаа өөрчлөлт хийгээд үзээрэй.
Бид хүмүүсийн нийтлэг гаргадаг доорх 3 зуршилыг танилцуулж байна.





1. Өглөө үсээ угаах

Үс уналт таны санааг зовоож байгаа бол шөнө унтхаасаа өмнө үсээ угаагаарай. Бүхэл өдрийн турш хурсан тоос шороо хуйх үсэнд дүүрсэн байдаг. Иймээс унтахын өмнө эдгээрээс салж цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Тоос шороо нь хуйх үсэнд гэмтэл үүсгэн үс уналтыг бий болгодог. Мөн өглөө үсээ угаагаад сайн хатаахгүй гарах нь маш муу зуршил юм. Хүйтэн хуурай салхи хуйхыг гэмтээн амархан гэмтээдэг. Унтахын өмнө үсээ угаагаад хуйх хэсгээ сайтар хатаагаад унтаж байгаарай. 


2. 5минутаас дээш шампунь хэрэглэх 

Үс уналтанд зориулсан шампуныг түрхээд удаан байлгавал сайн гэж боддог хүмүүс байдаг. Гэвч ингэж үсэнд шампунь түрхээд удаан байлгах нь эсрэгээрээ хуйханд гэмтэл учруулдаг муу талтай. Хэдий сайн найрлага ч гэсэн удаан байлгавал хуйхыг гэмтээж, гэмтсэн хэсгийг хүндрүүлэх талтай. Тиймээс шампунь түрхээд 5минутын дотор зайлж арилгах хэрэгтэй. 


3. Халуун салхиар үлээлгэх 

Хэт халуун салхиар үсээ хатаах нь хуйхны хуурайшилыг илүү нэмэгдүүлдэг. Тиймээс аль болох хүйтэн бүлээн салхиар үсээ хатаахыг хичээгээрэй. Үсний сэнсийг хэт ойр биш 30см зайнаас хатаах хэрэгтэй. Үс уналт нь нэг эхэлбэл эмчилгээ хийхэд хэцүү арьсны өвчин юм. 



Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна