[Хоолны цэс] Зайдастай өндөгний ороомог

Өнөөдрийн блогтоо гоо сайхантай холбоогүй хоолны цэсний талаар оруулахаар шийдлээ. 
Хийхэд хялбар учир өглөө ажилдаа гарахаасаа өмнө хийж идээрэй. 
Өглөөний цайг өөртөө гэдэг шүү. 



Хийх дараалал: 

Өндгөө бага зэрэг давс хийгээд сайтар хутгаж өгнө. 




Зайдсаа зүгээр өндгөндөө хийгээд ороохоор болсны дараа зайдас нь гулгаад уначихдаг юм байна лээ. 
Тэгэхээр бага зэргийн гурил түрхээд ороогоод үзээрэй. 
Унахгүй амар байх болно. 



Хайруулын тавгаа халаагаад бага зэргийн тос асгаарай. 
Галаа багасгаад өндгөө нимгэн тарааж өгнө. 


Ингээд зайдсаа тавиад сайхан ороогоод өгөөрэй. 



Ороож байгаад бага зэрэг ороогоогүй хэсэг үлдээгээд тэр хэсэгт нь нэмээд өндөг асгаад өгөөрэй. 
Бага зэрэг том болгоно гэсэн үг. 




 Ингээд ороогоод бэлэн болсон байдал.  


Өндгөө бүгдийг нь нэмж асгаад сайхан шарлуулаад шараад өгөөрэй. 



Идэхэд тохиромжтой зүсээд дээр нь бага зэрэг бяслаг тавьж өгсөн ч болно. 



from: songsong


Цаг их зарцуулахгүй хүүхэд хөгшидгүй дуртай идэх тэжээллэг өглөөний цай бэлэн боллоо. 
Та гэртээ туршаад үзээрэй. 



Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.


Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна