23 насандаа хийсэн өөрчлөлт-4

[30хоногийн дараа] Хаван буусаар л байна





Мэс засал хийлгээд 1сар өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд бөөн л юм боллоо.
Аманд байгаа аппаратаас болоод ярихад хэцүү байгаа ч амьдарч болохоор байна.
Хаван хурдан бууж байгаа үүнээс илүү буух болов уу гэсэн ч буусаар л байна.
Дахиад жоохон буучихвал нүүрний хэлбэр бүрэн гарч ирэх болохоор өдөр бүр л баяр хөөртэй байна.
Өглөө босоод ирэхээр хамар хавдчихсан хэд хэд оролдоод ирэхээр жижиг болчихно. Инээдтэй...,

14хоногийн өмнөөс гоймон, зөөлөн юмыг зажлаж идэж байна.
Уг нь бол болохгүй гэдэг ч гайгүй л юм шиг байна.
Гэхдээ та тэгж болохгүй шүү. Асуудал үүснэ.
Найз нар маань, удаан уулзаагүй хүмүүс хараад бүр гайхаж хоцорсон
Бүр танихгүй хүмүүс ч байна лээ.

Өнөөдөр эмнэлэгт очиж амандаа байгаа аппаратаа авахуулсан.
Ингэж нэг сайхан болох гэж.
Ярихдаа тод дуудлагатай болсон. 
Шүдний эмнэлэгрүү буугаад эмчийн үзлэг хийлгээд тэгшлэх аппаратаа зүүсэн. 
1жил орчим зүүх юм шиг байна. 
2009оноос хойш зүүсэн аппарат дахиад 1жил зүүнэ гэхээр хэцүү санагдаж байна шүү. 
Гэхдээ бүх асуудал маань шийдэгдэнэ гэхээр сайхан байна. 
14хоногийн дараа уулзъя. 



Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.


Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна