23 насандаа хийсэн өөрчлөлт-3

[Мэс заслын дараа 14хоног] Амьдрах сайхан байна шүү



Амьдрал ийм сайхан байдаг бил үү? Хамар битүүрэхгүй төвөгтэй зүйл юу ч үгүй болсон. 
Хааяа өглөө оройдоо аман дотор юм татаад байгаа юм шиг санагддаг. 
Өнгөрсөн долоо хоногт эмнэлэг орж эмчтэйгээ уулзаад ирсэн. 
Хагалгааны үр дүн маш сайн, хаван сарын дараа гэхэд бараг байхгүй болох нь гээд гайхаж байсан шүү. 
Эмч маань хурдан эдгэрч байна гэж хэлэхэд нь үнэхээр баяртай байгаа. 
8дахь хоног дээр маск зүүхгүй эмнэлгээр явсан. 
Эмнэлэг дээр ирээд ариутгал хийлгээд, хэдэн утас авахуулаад хоёр резин авахуулаад хоёрыг үлдээсэн. 
Амаар амьсгалах боломжтой болж сайн биш ч ярих хэмжээтэй болсон. 
Амны дасгал, ганцаараа резин зүүх дасгал хийж сурсан. 




Дасгалаа хоёр өдөр хийсэн чинь 2 хуруу орох хэмжээний ам нээгддэг болсон. 
Тэр хэмжээгээр минь эдгэрэх хурд сайн байна гэсэн үг. 
Зарим хүмүүс зажлахад хүртэл хэцүү байдаг гэсэн чинь би гоймон идэх хэмжээтэйгээ болсон. 
Эмнэлгээс өгсөн хаван буулгах эмчилгээг эхлээд хүзүү эрүү хэсэгтээ дараа нь нүүрэндээ хийлгэсэн. 
Хаван буулгах эмчилгээ хийлгэхэд бага зэргийн л хорсох мэдрэмж төрсөн. Их өвдөөгүй. 
7хоногийн өмнөх зураг одоогийн зураг 2 их ялгаатай харагдаж байна. 
Өөртөө итгэх итгэл төрж найз нартайгаа хурдан уулзмаар санагдаад байгаа. 
Энэ хагалгааг хийлгэсний дараа хамар бага зэрэг сартгар болдог гэсэн минийх ч гэсэн тэгсэн. Хавангаас болоод тэгж болох учир боломж гарвал хамрын хагалгаа хийлгэнэ гэж бодож байгаа. 




Энэ хацрын хонхорхой биш дээр үед сонирхоод персинг хийлгэж байсан юм. 
Хүмүүс төрөлхийн юмуу, хагалгаа хийлгэсэн юмуу гэж их асуунаа
Хурдан 1сар өнгөрөөд хаван буугаасай, чөлөөтэй юм зажлаж идмээр санагдаж байна шүү. 
1сарын дараа дахиад сэтгэгдлээ бичнээ



Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.


Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна