Шинэ жилээр хумсаа ингэж будвал яаж байна?


Заавал салон орохгүйгээр гэртээ өөрөө будаж болох хялбар аргыг та бүхэндээ зааж өгье.

Шинэ он гархаас өмнө туршаад үзээрэй.


Эрхий, долоовор, ядам хуруугаа цагаан өнгөөр будна. 
Дунд хуруугаа цайвар бороор, чигчий хуруугаа саатай улаанаар будаарай. 


Нарийн багсаар долоовор хуруун дээрх зургаа доорх дарааллын дагуу зурна. 


Эхлээд бөөрөнхий толгойг нь гаргаж өгнө. 


Хөл гарыг нь бас гаргаж өгнө. 


Ингээд бүхэлд нь будгаараа дүүргэж өгнө. 


Эрхий, ядам хурууны будаг сайн хатсан эсэхийг шалгаж үзээд дээрх байдлаар нарийхан наалт нааж өгнө. 


Ингээд улаан будгаар дээрээс нь давхарлаж будна. 


Улаан будгаа хатаж байх хооронд дунд хуруун дээрээ бугын нүд болон эвэр хамрыг зурж өгнө. Зурхад хялбар харагдаж байгаа биз? 


Наалттай улаан будгаа сайн хатсны дараа наалтыг нь болгоомжтой хуулж авна. 


Долоовор хурууныхаа хөөрхнөө дээр нүд амыг нь гаргаж өгөөрэй. 


Бас хөөрхөн товч нэмчих. 


Чигчий хуруун дээрээ цасан чирхэг зурчих. Аягүй амархан болхоор зурах дараалалыг нь оруулсангүй. 


Ингээд л дууслаа. 

Хялбархан аргаар шинэ оны баярын уур амьсгал ороод гоё харагдаж байгаа биз. 


Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.











Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна