Мэс заслын өмнө анхаарах зүйл

Өнөөдөр бид та бүхэндээ хамгийн чухал хэдий ч үйлчлүүлэгчид маань тоодоггүй сэдвийн талаар хүргэж байна. 

Манай эмнэлгийн мэргэжлийн мэдээ алдуулагч эмч хагалгааны туршид өвчтөний аюулгүй байдлын ханган ажилладаг.
Та аюулгүй хагалгааны төлөө доорхи зүйлсийг сахина уу.


1.      Хоол хорих



Хагалгаанаас .......... цагын өмнө хоол хорих уу.
Хоол хориход ус, кофе, бохи чихэр зэрэг ямар ч зүйлийг амандаа хийхгүй байхыг анхаарна уу.


2.      Эм бэлдмэл


Та зүрхний өвчин, багтраа, унаж татах, даралт зэрэг өвчтэй бол манай ажилтанд хэлнэ үү. Мөн даралт, зүрхний эм эмчийн зааврын дагуу ууж байгаа тохиолдолд хагалгааны өмнө бидэнд авчирч үзүүлнэ үү. Хагалгаанаас 10 хоногийн өмнө ууж буй витамин, ургамлын гаралтай эм эмийн бүтээгдэхүүн, аспирин зэргийг уухаа зогсоох хэрэгтэй.


3.      Хувцас

Хагалгаа хийлгэх өдөр товчтой сул цамц хувцас өмсөхийг сануулж байна.
*Танд зөвлөхөд
Биед эвтэйхэн спорт хувцас, пүүз углааш зэргийг өмсөнө үү. Мөн нарны шил, малгай ороолт зэргийг
бэлдэж ирнэ үү. Хөл гарын хумсны будгаа бүрэн арилгана уу. Бариу өмд цамц, өндөр өсгийтэй гутал
өмсөхгүй байхыг анхааруулж байна. Линз зүүдэг бол линзнийхээ савыг авч ирнэ үү.
Ээмэг бөгж зүүлт зэргийг зүүхгүй байхыг анхааруулж байна.


4.      Бусад


Хөхний мэс засал хийлгэх өвчтөн усанд орж, суганы үсээ авсан байх хэрэгтэй.
Хэвтэх өвчтөний хувьд оо сойз, алчуур зэргээ бэлдэж ирнэ үү.
Асран халамжлагчтай байх шаардлагатай тохиолдолд эмнэлгийн ажилтанд урьдчилан хэлнэ үү. Асран хамгаалагч нэг хүн хамт байх боломжтой ба дараа өдрийн 12 цагт эмнэлгээс гарах хэрэгтэй.
Мэс заслын өмнө архи тамхи аль болох хэрэглэхгүй байхыг анхааруулъя.
Сарын тэмдэг ирсэн тохиолдолд мэс заслын өмнө манай ажилтанд сануулж хэлнэ үү. 
Мэс засал хийлгэх өдөр жолоо барих хориотой.

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна