Имэйлээр зөвлөгөө хэрхэн авах вэ?

Зөвлөгөө хэрхэн авах вэ?







Бидэнд хандан олон орны төрөл бүрийн үйлчлүүлэгчид зөвлөгөө авахыг хүсдэг. 

Үйлчлүүлэгчийн асуултад 24цагын дотор хариу өгөх нь бидний зорилго юм.

Хэрвээ та имэйлээр юмуумэссэжээр зөвлөгөө авах гэж байгаа бол өөрийн талаар товч танилцуулга, асуултаа тодорхой бичээд фото зургийн хамт явуулбал илүү хурдан хариу авах боломжтой. 
Бидэнд ирдэг зөвлөгөө өгөхөд хугацаа их шаарддаг асуултыг жишээ болгон оруулж байна. 

Жишээ: 
1. Хамар хэд вэ?
2. Хамар хийлгэх гэсэн юм. Эмч нь өөрөө мэдээлэл зөвлөгөө өгчих. 

Дээрх асуултад зөвлөгөө өгөхөд үүсдэг асуудал 

1. Хамрын хэлбэр бүрд тохирсон үнэ өөр өөр байдаг учир бид тухайн үйлчлүүлэгчид аль үнийг нь өгөхөө мэдэхгүй болдог. Тиймээс зургын хамт илгээх хэрэгтэй. 

2. Хүн болгоны гоё хөөрхний хэмжүүр харилцан адилгүй байдаг. Мөн Солонгос, Монгол хүмүүсийн хөөрхөн сайхны талаар ойлголт өөр байдаг. Тиймээс Солонгос эмч хараад зөвлөгөө өгөхөд танд таалагдахгүй байж болно. Тиймээс та өөрийн хүсэл сонирхлоо бага ч гэсэн бидэнд хэлбэл зөвлөгөө өгөхөд илүү дөхөмтэй байх болов уу. Жишээ нь би илүү натурал хамартай болмоор байна, эсвэл би илүү өндөр шовх хамартай болмоор байна гэх мэт.., 

Үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөхийн өмнө бид заавал мэдэж тодруулах ёстой хэдэн зүйл байдаг. 

Үүнд: 
1. Таны овог нэр 
2. Төрсөн он сар өдөр 
3. Фото зураг
4. Ямар мэс заслыг хэрхэн хийлгэхийг хүсэж байгаа эсэх. Хүсэл сонирхлоо тодорхой бичнэ үү.  
5. Өмнө нь ийм төрлийн мэс засал хийлгэж байсан эсэх 


Та дээрх байлаар мэдээлэлээ явуулбал бид танд хурдан хугацаанд зөвлөгөө өгөх боломжтой. 


Та бол хэн нэгэнтэй адил хувилбар биш 
Та дэлхийд оршиж буй цорын ганц хувилбар юм. 





Вонжин эмнэлгийн онлайн зөвлөгөө

Фейсбүүк зөвлөгөө

Утсаар зөвлөгөө
010-4370-3331 / Солонгосоос/
7677-3400 /Монголоос/

Имэйл зөвлөгөө








Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна