[Хоолны газар] Та мах шарж идмээр байна уу?
Та мах шарж идмээр байна уу?
Солонгост ирсэн юм чинь сайхан мах шарж идье гэсэн хүмүүс их байдаг.
Манай эмнэлэг Гангнам дүүрэгт байдаг болоод ч тэр үү ойр орчим амттай хоолны газрууд их байдаг. Хувийн зүгээс их очдог хоолны газрыг танилцуулж байна.
Нэр: Калмажинсамгёбсал(칼맞은삼겹살)
Байрлал: Манай эмнэлгээс гараад 2минутын зайтай.
Жэжү арлыг санагдуулам хоёр чулуун хүн үүдэнд нь таны хүлээж байх болно.
Бусад махны газруудтай адил хачир гээд байхаар их зүйл байхгүй.
Яг хэрэгтэй зүйлс л гарна.
Харин эдгээрийг хүссэн хэмжээгээрээ авч идэхээр тусдаа ширээ засаад тавьсан байгаа. Бас кола болон спрайт үнэгүй байгаа шүү.
Цэсээс нь харвал үнийг нь мэдэж болно. Гангнам гэхэд тийм ч үнэтэй биш талдаа.
Махтай хамт заавал кимчи шарж өгдөг.

Хаяг: Гангнам метроны буудал 10р гарцаар чигээр яваад Giordano дэлгүүрийн хажуугаар зүүн тийш эргээд чигээрээ алхаад Coffeе bean-ны эсрэг талд харагдана.
서울시 서초구 서초동 1308-23
*Дээрх мэдээллийг ямар нэгэн байгууллагыг сурталчлах зорилгоор оруулаагүй болно.*
Эх сурвалж: blog.naver.com/hmpark91
Эх сурвалж: blog.naver.com/hmpark91
Вонжин эмнэлгийн онлайн зөвлөгөө
Фейсбүүк зөвлөгөө
Утсаар зөвлөгөө
010-4370-3331 / Солонгосоос/
7677-3400 /Монголоос/
Имэйл зөвлөгөө
Comments
Post a Comment