Тасралтгүй спортоор хичээллэх арга

Зориглож эхлүүлсэн спортоо дунд нь таслахгүй хийх 10 зөвлөгөө 



1. Долоо хоног бүрийн төлөвлөгөө гаргах 
Нийгмийн сэтгэл зүйч доктор Хайди Грэнт Хэлборсн "Урдаа тависан зорилгоо биелүүлэхийн тулд хамгийн зөв арга нь, ялангуяа сэтгэл санааны тэвчээр шаарддаг спорт дасгал хөдөлгөөн нь хэзээ, хаана, яаж хийх талаар долоо хоног бүрийн нарийн төлөвлөгөө гаргах хэрэгтэй." гэж хэлсэн байдаг. Жишээ нь: " долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гарагт спортоор хичээллэх бол орой 7 цагаас хойш гэрийнхээ ойролцоох зааланд очно." гэх мэтчилэн төлөвлөгөө гаргаж өгөх хэрэгтэй. 

                     

2. Мөнгөн хөрөнгө оруул 
Эдийн засаг судлаач нарийн судалгаагаар хүн ямар нэгэн зүйлд мөнгөн хөрөнгө оруулалт хийсэн бол зорилгодоо хүрэх хувь нь 3 дахин ихэсдэг гэж гарчээ. Тиймээс бага зэргийн хөрөнгө оруулалт хийхэд гэмгүй бололтой. 

3. Өөрөө өөртөө бэлэг өгөх 
Дасгалаа хийгээгүй өдөр өөртөө шийтгэл өгөх нь сайхан санаа хэдий ч эсэргээрээ хийснийхээ дараа өөртөө бэлэг өгөх нь бас нэгэн үр дүнтэй арга билээ. Жишээ нь авахыг хүсэж байсан гутлаа авах ч юмуу, дуртай амттангаа идэх ч юмуу олон аргаар өөрийгөө баярлуулаарай. 

4. Хэмжиж үзэх 
Төрөл бүрийн смарт аппарат эсвэл гар утсаар хийж байгаа дасгал хөдөлгөөнийхээ хэмжээгээ гаргаж зорилгодоо хүрхэд хэдий хугацаа хэрэгтэй мэдэх нь ч гэсэн бас нэгэн зөв үйлдэл юм. 

                           

5. Бусдад туслах 

Эрүүл сайхан болох төдийгүй нийгэмд туслах давхар арга хэмжээг хайгаарай. Алхалтын тэмцээн, гүйлтийн тэмцээн зэрэг ямар нэгэн хандвийн тэмцээнүүдэд оролцож бусдад туслаад үзээрэй. 

6. Найзтай болох 

Найзтайгаа дасгал хийсэн тохиолдолд биеийн жингээ 30% хассан гэсэн судалгаа гарсан байна. Хэн нэгэнтэй хамт хийвэл илүү сонирхолтой, хөгжилтөй байх болно. 

                   

7. Бусдад хэлэх 
Өдөр болгон өөрийнхөө идсэн хоолны хэмжээ, хийсэн дасгалын хэмжээг бусдтай хуваалцвал 0,5кг илүү хасдаг гэсэн судалгаа гарчээ. Тиймээс танил найз, ажилынхандаа өөрийнхөө юу хийж байгаа талаар хуваалцаарай. 

8. Сонирхолтойгоор хийх 
Хөгжилтөй дуу сонсох, өөр өөр дасгал хийх, гадаа дасгал хийх зэргээр орчноо солиж өгөөрөй. 

                   



9. Шинэ гутал өмсөөрөй
Шинэ гутал өмсхөөр гүймээр санагддаг хүн их байдаг. Тиймээс өөртөө таалагдсан пүүз авч өмсөөрөй. 

10. Зорилгоо тодорхойлох 
Ямар болно гэсэн зорилгоо хамгийн түрүүнд тодорхойлоорой. Жишээ нь гуяаа чангалах, гарны махаа багасгах, гэдсээ хасах зэрэг өөртөө тохируулан гаргах хэрэгтэй. 








Вонжин эмнэлгийн онлайн зөвлөгөө

Фейсбүүк зөвлөгөө

Утсаар зөвлөгөө
010-4370-3331 / Солонгосоос/
7677-3400 /Монголоос/

Имэйл зөвлөгөө


Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна