Муруй хамар засах мэс засал

Муруй хамар засах мэс засал 


Хамар нэг талруугаа мурийж гадаад үзэмжид нөлөөлөх битүүрэх, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Иймээс чих хамар хоолойн мэргэжлийн эмчийн нарийн үзлэгийн дараа эмчилгээ хийн тэгшлэх мэс засал хийнэ. 


Мэс засал хийх арга 

Муруй хэмжээнээс шалтгаалан мэс заслын арга тодорхой болно. 



1. Мөгөөрс, гадны биет суулган тэгшлэх арга

Муруй хамрыг тэгшлэх аргуудаас хамгийн амархан нь бөгөөд бага зэрэг муруй, бага зэрэг өөр хэмжээтэй харагддаг хэсэгт мөгөөрс суулгах аргаар тэгшлэж өгдөг. 

2. Хамрын ясыг тэгшлэх арга 

Муруй хамрын ясны хоёр талын төв хэсэгт босоогоор нь сэтлэн зөв байрлалд оруулах арга. 

3. Хамрын үзүүр, таславчийн мөгөөрсийг тэгшлэх арга 

Хамрын үзүүрийн болон нурууны орчим муруй бол таславчийн мөгөөрсийг тэгшлэж өгөх хэрэгтэй байдаг. 

4. Таславчийн мөгөөрс тайрах арга 

Таславчийн мөгөөрс гэдэг нь хамрын дотор нэлэнхүйд нь бүрхэн байдаг хана шиг мөгөөрс бөгөөд, яс болон мөгөөрс хэсгээс бүрдэнэ. Ялангуяа хамрын нурууг тогтоож байгаа багана гэж хэлхэд болно. Энэ багана далийх, муруйхад таславчийн муруйлт болдог. Иймээс мэс засал хийхээс өмнө хамгийн түрүүнд таславчийн мурийлт болсон эсэхийг шалгана.  

5. Доод самалдаг тэгшлэх арга 

Хамар битүүрэх үзэгдэл нь самалдагтай холбоотой бол тухайн хэсгийг тайрч авах эсвэл долгионы эмчилгээгээр багасган хамрын хөндийг багасган хамар битүүрэх өвчнийг эмчилж болно. 





Вонжин эмнэлгийн онлайн зөвлөгөө

Фейсбүүк зөвлөгөө

Утсаар зөвлөгөө
010-4370-3331 / Солонгосоос/
7677-3400 /Монголоос/

Имэйл зөвлөгөө





Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна