Нүүрний зөв бус хэлбэрийг нүүрний төвөөс эхлэн засах хэрэгтэй!

Нүүрний зөв бус хэлбэрийг нүүрний төвөөс эхлэн засах хэрэгтэй!

 
Нүүрний зөв бус хэлбэр нь төрөлхийн болон олдмол гэж 2 хуваадаг. Нүүрний зөв бус хэлбэрийг засах мэс засал гэдэг нь нүүрний төв хэсгийг засаж нүүрийг зөв хэлбэрт оруулах мэс заслыг хэлнэ.  Мэс заслын талаар дэлгэрэнгүй танилцацгаая.
 
1. Нүүрний зөв бус хэлбэр гэж юу вэ?
Нүүрний ясны зөв бус хөгжлөөс болж нүүрний баруун зүүн тал балансаа алдахыг хэлнэ. Ямар ч хүн нүүрний зөв бус хэлбэртэй байх ч их хэмжээгээр далийсан тохиолдолд эрүүний үе өвдөх мөн хоол идэх боломжгүй хүртэлх тохиолдол байдаг бөгөөд үүнийг мэс засал хийж засах хэрэгтэй.
 
 
Энэхүү мэс заслыг хэн хийлгэвэл зохимжтой вэ?
1. Нүүрний ерөнхий төв зөв хэрнээ баруун, зүүн эрүүний хэмжээ өөр тохиолдолд
2. Нүүрний ерөнхий төв зөв хэрнээ баруун зүүн эрүүний шугам өөр тохиолдолд
3. Нүүрний ерөнхий төв алдагдсан урт нүүр, шаамий эрүүтэй тохиолдолд
4. Нүүрний ерөнхий төв алдагдсан ам товойж гарсан юмуу жижиг эрүүтэй тохиолдолд
 
2. Миний нүүрний төв хэсэг?
 
Өөрөө өөрийгөө оношлох нь
- Уруул далийсан
- Эрүү нэг талруугаа далийсан
- Хамар болон нүдний өндөр нэг талруугаа далийсан
- Урд шүд яг голдоо биш
- Ам нэг талруугаа далийсан юмуу ам хоорондоо өөр
 
Нүүрний зөв бус хэлбэртэй болох шалтгаан
- Төрөлхийн нүүр зөв бус хэлбэртэй төрсөн тохиолдолд
- Гадны нөлөөллөөс болж ррүү хэсгээрээ гэмтсэн тохиолдолд
- Нэг талаараа хоол их зажилж идэх юмуу шүд гэмтсэн тохиолдолд
- Эрүү хөгжих явцад эрүүний хөгжил алдагдсан тохиолдолд
 
Нүүрний зөв бус хэлбэртэй нүүр
 

 
3. Нүүрний зөв бус хэлбэр засах мэс заслын арга
 
* Нүүрний ерөнхий төв зөв хэрнээ нүүр далий тохиолдолд - Дөрвөлжин эрүү засах мэс засал юмуу Эрүүний үзүүрийн мэс засал + Шүдний аппарат зүүх шаардлагагүй.
* Шүдний буруу хазалттай нүүрний хэлбэр зөв бус тохиолдолд - Дээд, доод эрүү засах мэс засал + Шүдний аппарат зүүх хэрэгтэй.
* Ам товойж гарсан дээрээ шаамий эрүүтэй тохиолдолд - Дээд, доод эрүү засах мэс засал + Шүдний аппарат зүүх хэрэгтэй.
 
- Дөрвөлжин эрүү засах мэс засал юмуу Эрүүний үзүүрийн мэс засал
Нүүрний ерөнхий төв зөв хэрнээ нүүрний хоёр тал өөр тохиолдолд дөрвөлжин эрүү засах мэс засал юмуу эрүүний үзүүрийн мэс заслыг хийж нүүрний хоёр талыг тэгшилж засна. Эхлээд дээд, доод эрүүний хэлбэрийг зассаны дараа эрүүний үзүүрийг тааруулж засна.
 
Дээд, доод эрүү засах мэс засал
Эрүүний хэр далийсанаас хамаарч мэс засал хийгдэх бөгөөд, хэрвээ дээд эрүү их далийсан байвал дээд эрүүний өргөнөөс тайрч доод эрүүнд тааруулж эрүүг дахин байрлуулах мэс засал юм.
 
Вонжин эмнэлэгт хийгдэж байгаа нүүрний зөв бус хэлбэр засах мэс засал нь мэс заслын өмнө зөв онош, мэс заслын арга барилаар бүхий л хэлбэрийн мэс заслыг хийж байна. Тухайн хүн бүрийн биеийн онцлогт тааруулсан мэс заслын аргыг л таньд санал болгож байна.
 
 
Вонжин эмнэлгийн онлайн зөвлөгөө

Фейсбүүк зөвлөгөө

Утсаар зөвлөгөө
010-4370-3331 / Солонгосоос/
7677-3400 /Монголоос/

Имэйл зөвлөгөө
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна