Өгзөг өргөх мэс заслын төрөл болон мэс заслын арга

Өгзөг өргөх мэс заслын төрөл болон мэс заслын арга
 
Дийлэнхй эмэгтэйчүүд S-line биеийн хэлбэртэй болохын тулд дасгал хийдэг. Гэвч биеийн хэсэг дундаас өгзөгөө өргөх нь тийм ч амар биш байдаг. Унжсан, тархсан өгзөг хөлийг богино харагдуулж, бэлхүүсийг өргөн харагдуулдаг. Тиймээс өгзөгөнд хиймэл эд хийж өгзөг томруулах мэс засал юмуу өгзгөнд өөх суулгаж өгзөгийг өргөдөг. Энэхүү мэс заслын талаар танилцуулж байна.

 
Өгзөг өргөх мэс заслын төрөл болон мэс заслын арга
 
1. Хиймэл эд хийж өгзөг өргөх мэс засал
Өгзөг хэлбэр муутай, унжсан тохиолдолд хийгдэх мэс засал бөгөөд өгзөгний ясны хооронд 3-4см зүсэлт хийж өгзөгний булчингийн давхарганд зөөлөн хиймэл эдийг хийх арга болно. Өгзөг нь өөх болон булчин ихтэй учраас мэс заслын дараа тусад нь заавал арчилах шаардлагагүй, нэг удаагийн мэс заслаар өөрийн хүссэн хэмжээ хэлбэрийн өгзөгтэй болох боломжтой юм.
 
* Мэс заслын цаг : Ойролцоогоор 1цаг
* Мэдээ алдуулалт : Унтуулах
* Оёдол авхуулах : 7хоногийн дараа
* Эдгэрэх хугацаа : 5-6өдөр
 
*** Вонжин эмнэлгийн дурангийн аппаратаар хиймэл эд суулгах мэс засал
Вонжин эмнэлгийн дурангийн аппаратаар хиймэл эд суулгах мэс засал нь өндөр нягтрал сайтай дурангаар нүдээр харах боломжгүй нарийн мэдрэлийн эс, судасуудыг шууд харж хийдэг учраас мэс заслын дараах эдгэрэлт хурдан хаван бага байна.
 
Өгзгөнд хиймэл эд суулгах мэс засал Harvest jet ашиглан өөх суулгах мэс засал
 
 
2. Harvest jet ашиглан өөх суулгах мэс засал
Өгзөг их хэмжээгээр унжаагүй, бага зэргийн хэлбэр муутай тохиолдолд өндөр зэрэглэлийн  Harvesjet төхөөрөмжийг ашиглан хэвлийн юмуу гуянаас өөх авсаны дараа өгзөгрүү хийх мэс засал болно.
 
* Мэс заслын цаг : Ойролцоогоор 1цаг
* Мэдээ алдуулалт : Унтуулах
* Оёдол авхуулах : 7хоногийн дараа
* Эдгэрэх хугацаа : 2-3өдөр
 
*** Өөхний амьдрах чадварыг дээшлүүлсэн сүүлийн үеийн тоног төхөөрөмж Harvest jet
Harvest jet нь маш өндөр даралтаар ус цацруулж усан үзмийг нэг нэг ширхэгээр нь салгаж байгаа юм шиг биеийн эргэн тойрны хэсгээс өөхийг ялгаж авах өндөр технологийн төхөөрөмж юм.
Дээрх аргын дагуу зөвхөн өөхийг ялгаруулж авдаг учраас биеэнд үзүүлэх эсрэг гаж нөлөөг багасгаж, өөхний амьдрах чаварыг нэмэгдүүлэх үр дүнтэй. Мөн эд эсийн гэмтэл багатай.
 
3. Утсан таталт хийж өгзөг өргөх мэс засал
Өгзөгний хэлбэр алдагдаагүй бага зэрэг унжсан тохиолдолд хийгдэх мэс засал бөгөөд, тусгайлан зориулагдсан силикон утсаар унжсан өгзөгийг татна. Мэс заслын цаг 30минут орчим болох бөгөөд мэс заслын дараа шууд энгийн амьдралдаа орох боломжтой.
 
* Мэс заслын цаг : Ойролцоогоор 1цаг
* Мэдээ алдуулалт : Унтуулах
* Оёдол авхуулах : Шаардлагагүй
* Эдгэрэх хугацаа : 2-3өдөр
 
 
4. Hybrid өгзөг өргөх мэс засал
Энэхүү мэс заслын арга нь хувь хүнд тааруулж хийсэн хиймэл эдийг хийхийн хамт давхар өөх суулгах мэс заслыг хэлнэ. Ихэвчлэн баруун, зүүн өгзөг өөр юмуу биетэйгээ харьцуулахад бөгс навтгар хүн хийлгүүлвэл зохимжтой болно. Hybrid өгзөг өргөх мэс засал нь хиймэл эд болон өөх суулгах мэс заслын онцлог давуу талыг хамтатгасан бөгөөд илүү төрөлхийн мэт бамбалзсан өгзөгтэй болох боломжтой.
 
 
 
Вонжин эмнэлгийн онлайн зөвлөгөө

Фейсбүүк зөвлөгөө

Утсаар зөвлөгөө
010-4370-3331 / Солонгосоос/
7677-3400 /Монголоос/

Имэйл зөвлөгөө
 
 
 
 
 
 
 
 

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна