Вонжин гоо сайхны эмнэлэг-Урт нүүр засах мэс заслын арга

Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлгийн урт нүүр засах мэс заслын арга
 
Урт нүүр гэдэг нь нүүрний бусад хэсэгтэйгээ харьцуулахад илүү хөгжисөн урт нүүрийг хэлнэ. Эрүү урт урагшаа гарсан, дээд эрүү жижиг харагдаж амаа хамхиж чадахгүй нүүрийг хэлнэ.
 
 
1. Урт нүүр гэж юу вэ?
Сүүлийн үед дээд, доод эрүү багасгах мэс засал хөгжсөнөөс хойш хамар болон уруулын хооронд байрдах нүүрний дунд ясны уртыг багасгах мэс засал хийх боломжтой болсон. Хамгийн ихдээ нүүрний дунд ясыг 30мм хүртэл багасгах боломжтой болсон бөгөөд,  нүүрний уртыг багасгах нь хүнийг наснаасаа илүү залуу харагдуулдаг.
 
Урт нүүр засах мэс заслыг хэн хийлгэвэл тохиромжтой вэ?
1. Нүүр ерөнхийдөө урт харагддаг хүн
2. Нүүрний дээд хэсэгтэй харьцуулахад доод хэсэг илүү урт
3. Нүдний доод тал мэлтийж харагддаг хүн
4. Инээхэд дээд шүдний буйл ил харагддаг хүн
5. Урт нүүрнээсээ болж гунигтай, уйтгартай харагддаг хүн
 
2. Урт нүүрний хэлбэр
 
 
1. Инээхэд шүдний буйл ил харагддаг тохиолдолд : Дээд шүдний яс идэвхитэй хөгжиж нүүр урт болсон тохиолдолд, дээд, доод эрүү засах мэс заслыг хийлгэх хэрэгтэй.
2. Товойж гарсан амтайн дээр урт нүүртэй тохиолдолд : Нүүрний гол хэсэг идэвхитэй хөгжсөнөөс буйл ил харагдаж нүүр урт харагддаг. Дээд, доод эрүү засах мэс заслаар засах боломжтой.
3. Эрүүний үзүүр л урт тохиолдолд : Зөвхөн эрүүний үзүүрийн ясыг богиносгох мэс заслыг хийх бөгөөд, хэрвээ эрүү тэр чигтээ том урт тохиолдолд дээд, доод эрүү засах мэс заслыг хамтад нь хийх хэрэгтэй.
4. Доод эрүү том урт нүүртэй тохиолдолд : Доод эрүү хөгжиж нүүр урт том тохиолдолд дөрвөлжин эрүү засах мэс заслын хамт дээд, доод эрүү засах мэс заслыг хийх хэрэгтэй.
 
3.Урт нүүр засах мэс заслын арга
1. Зөв хазалттай хэрнээ эрүүний үзүүр бага зэрэг урт тохиолдолд - Эрүүний үзүүрийн мэс засал+Шүдний аппарат зүүх шаардлагагүй.
2. Буруу хазалттайн дээр урт нүүртэй тохиолдолд - Дээд, доод эрүү засах мэс засал+Шүдний аппарат зүүх хэрэгтэй.
3. Нүүрний зөв бус хэлбэртэйн дээр товойж гарсан амтай тохиолдолд - Дээд, доод эрүү засах мэс засал+Шүдний аппарат зүүх хэрэгтэй.
4. Урт нүүртэйн дээр доод эрүү зөв бус хэлбэртэй тохиолдолд - Дээд, доод эрүү засах мэс засал+Шүдний аппарат зүүх хэрэгтэй.
 
 
1. Эрүүний үзүүрийн мэс засал
Шүдний хазалт зөв хэрнээ эрүүний үзүүр урагшаа товойж гарсан тохиолдолд хийгддэг мэс заслыг хэлнэ. Эрүүний үзүүрийн хэсгийг зүсэж хойш нь түлхэх юмуу дээд талруу байрыг солино. Анхаарах зүйл гэвэл мэдрэлийн судсыг гэмтээхгүйгээр хийх нь чухал.
2. Дээд, доод эрүү засах мэс засал
Шүдний хазалт зөв бус, нүүрний зөв бус хэлбэртэй, ам товойж гарсан нүүр урттай тохиолдолд дээд, доод эрүү засах мэс заслыг хийнэ. Доод эрүү болон дээд эрүүг зүсэж хойш нь түлхэж мэс заслыг хийнэ.
 
4. Хамт хийвэл зохих мэс засал
1. Дөрвөлжин эрүү засах мэс засал
Урт эрүүг богино зөв хэмжээст хэлбэрт тааруулж мэс засал хийсний дараа том өргөн хэсгийг дөрвөлжин эрүү засах мэс заслаар засаж жижиг нүүртэй болгох боломжтой.
2. V-арьс таталт
Нүүрний ясны уртыг багасгаснаар зөөлөн эдүүд сунасан байх боломжтой бөгөөд, үүнийг арьс таталт хийж чанга арьсаа удаан хадгалах боломжтой юм.
 
Урт нүүрийг засах мэс заслын өмнөх/дараах зураг
 
 
Вонжин эмнэлгийн онлайн зөвлөгөө

Фейсбүүк зөвлөгөө

Утсаар зөвлөгөө
010-4370-3331 / Солонгосоос/
7677-3400 /Монголоос/

Имэйл зөвлөгөө
 
 
 
 
 
 

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна