Хамрын өргөн зузаан самсайг багасгая гэвэл ямар мэс заслыг хийлгэх шаардлагатай вэ?


 
Хамрын өргөн зузаан самсайг багасгая гэвэл ямар мэс заслыг хийлгэх шаардлагатай вэ?
 
Асуулт : Хамрын нуруу намхан биш ч хамрын үзүүр монтгор талдаа. Хамрын мэс заслын талаар их судалж байгаа учраас Вонжин эмнэлэг хэрхэн яаж мэс засал хийдэг талаар сонирхож байна. Олон нийттэй харилцдаг ажил хийдэг болохоор гадаад төрхөндөө өөрийн эрхгүй анхаарах хэрэгтэй болохынмаа. Энэ удаагийн ээлжийн амралтаараа хамрын мэс засал хийх гэж төлөвлөж байгаа бөгөөд, мэс заслын арга болон мэс заслын дараах арчилгаа, эмчилгээ мөн энгийн амьдралдаа хэр хурдан орох боломжтойг тайлбарлаж өгнө үү.
 
Хариулт : Сайн байгна уу, Таньд гоо сайхан болон эрүүл хамрыг бэлэглэх Вонжин гоо сайхны эмнэлэг байна. Хамрын самсай өргөн зузаан бол хамрын нүхийг том харагдуулж, хэдий өндөр хамрын нуруутай байлаа ч навтгар өргөн хамартай харагдуулдаг учраас хамрын самсай багасгах мэс заслыг хийж засах боломжтой. Хамрын самсай багасгах мэс засал нь өргөн зузаан хамрын самсайны өргөнийг багасгаж өгөх мэс заслыг хэлнэ. Хамрын самсай багасгах мэс засал нь нүүрний ерөнхий төв хэлбэрт тааруулж багасгах нь чухал бөгөөд, хамрын нүхийг доороос харахад гурвалжин хэлбэртэй байх нь хамгаас чухал.
Хамрын самсай багасгах мэс заслын цаг 1цаг 30минутаас 2цаг орчим үргэлжлэх бөгөөд, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй тэр өдөртөө эмнэлгээс гарна. Хамрын оёдолыг мэс засалд орсоноос хойш 7дох хоног дээр авах бөгөөд, 2-3удаа эмчилгээ хийлгэнэ. Хүн хүний биеийн онцлогоос хамаарч хамрын оёдолоо авхуулчаад шууд энгийн амьдралдаа ордог хүмүүс ч байна. Хүн хүний эдгэрэлтээс хамаарч бага зэрэг өөр байна. Хэрвээ таньд нэмж дэлгэрэнгүй мэдэхийг хүссэн зүйл байвал утсаар болон имэйлээр асууна уу.
 
 
Хамрын самсай багасгах мэс заслын арга нь хамрын самсайн зузааныг багасгах болон хамрын самсайн дотор талыг хооронд холбож өгөх гэж байдаг.
Хамрын самсайн зузааныг багасгаж өгөх мэс заслын арга нь ихэнхи тохиолдолд хийгдэх бөгөөд, мэс заслын зүсэлт нь W хэлбэрээр хамрын самсайн заагаар зүсдэг учраас сорви нүдэнд ил өртдөггүй.
 
Хамрын самсайн дотор талыг хооронд нь холбож өгөх мэс заслын арга нь хамрын самсай их хэмжээгээр өргөн биш тохиолдолд хийгдэх бөгөөд, хамрын нүхний доор зүсэлт хийж хамар дотор талд хамрын хоёр нүхийг хооронд н холбож өгч хамрын үзүүрийг холбож өгөх мэс заслыг хэлнэ.
 
Манай Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг нь олон жилийн мэс заслын туршлага мөн хүн хүний хамрын онцлогт тааруулж мэс заслыг хийж мэргэжлийн эмч нар таньд аюулгүй, баталгаатай мэс заслын төлөвлөгөөг гаргаж хийж байна. Мөн чих хамар хоолойн мэс заслын эмч нартай хамтарч мэс засал хийдэг учраас гоо сайхан болон хамрын эрүүл мэндийг хамтад нь засаж байна.
Тасралтгүй урагшлах, Үргэлж тэргүүлэгч Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг.
 
 
 
 
Вонжин эмнэлгийн онлайн зөвлөгөө

Фейсбүүк зөвлөгөө

Утсаар зөвлөгөө
010-4370-3331 / Солонгосоос/
7677-3400 /Монголоос/

Имэйл зөвлөгөө
 
 

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна