Биеийн галбир засах мэс засал-Өөрийн хүссэн хэсгийн өөхөө соруулж авцгаая.

Өмнөх булангаараа хэвлийн өөх болон гуяны хэсгийн өөх соруулах мэс заслын талаар оруулсан билээ. Энэ удаагийн блогын сэдвээрээ өгзөг, бэлхүүсийн хэсэг, нүүрний өөх соруулах мэс заслын талаар дэлгэрэнгүй танилцуулж байна.

 
Өгзөгний өөх соруулах мэс засал
Эмэгтэй хүний өгзөг нь дээшээ өргөгдсөн чанга байхдаа хамгийн  сайхан харагддаг. Гэвч нас ахих тусам мах суларч, өөх доошоо унжин гуяны хэсэгрүү ордог.
 
Өгзөгний өөхийг соруулахдаа хэлбэрийг алдагдуулахгүйгээр өөхийг соруулж авах хэрэгтэй бөгөөд, өгзөгний гадна талын 2/3 хэсгийг төвлөрөн соруулан авч навтгар болгохгүйгээр соруулах нь чухал.
 
Мэс заслын цаг : 1цаг
Мэдээ алдуулалт : Унтуулах
Эдгэрэх хугацаа : 3-4дэх өдөр(эмчилгээ), 7дох өдөр(оёдол авах болон биеийн даруулга хувцас өмсөнө)
 
Бэлхүүсийн хэсгийн өөх соруулах мэс засал
Эрэгтэй хүмүүсийн хувьд баруун, зүүн тал, эмэгтэй хүмүүсийн хувьд ташаан толгойн дээр хамгийн ихээр өөх цуглардаг. Бэлхүүс хэсгээр өөх их цугларвал тайл алдагдаж, хувцас өмссөн ч зохимжгүй харагддаг. Нарийн бэлхүүстэй болохыг хүссэн эмэгтэйчүүд, илүүдэл өөхнөөсөө салахыг хүссэн эрэгтэйчүүдэд тохиромжтой мэс засал болно.
 
Мэс заслын цаг : 1цаг - 2цаг
Мэдээ алдуулалт : Унтуулах
Эдгэрэх хугацаа : 3-4дэх өдөр(эмчилгээ), 7дох өдөр(оёдол авхуулах болон биеийн даруулга хувцас өмсөнө)
 
Гарын өөх соруулах мэс засал
Гарын дотор тал нь булчин байдаггүй, хөдөлгөөн хамгийн багатай биеийн нэг хэсэг учраас дасгалаар хасахад хэцүү байдаг. Гар нь арьс нимгэн, судас болон мэдрэл ойрхон байдаг учраас маш болгоомжтой өөхийг соруулж авах хэрэгтэй байдаг.
 
Мэс заслын цаг : 1цаг
Мэдээ алдуулалт : Унтуулах
Эдгэрэх хугацаа : 3-4дэх өдөр(эмчилгээ), 7дох өдөр(оёдол авах болон биеийн даруулга хувцас өмсөнө)
 
Нүүрний хэсгийн өөх соруулах мэс засал
 
 
Нүүрээрээ махлаг байх нь маш олон шалтгааны улмаас байдаг бөгөөд удмын болон хэт таргалалтаас нүүр махалж хүнийг дүнсгэр мөн наснаасаа илүү хөгшин харагдуулдаг. Хөгшрөлтөөс болж өөх унжиж арьс унжисан бол өөх соруулах мэс заслын хамт арьс татах мэс заслыг хамтад нь хийж өгөх хэрэгтэй байдаг.
Нүүрэн дэх илүүдэл өөх их цуглардаг хацар, эрүү, хүзүүний хэсгийн илүүдэл өөхийг соруулсанаар давхар залуу харагдах мөн нүүрний баланс таарсан, нүүрний хэлбэрийг тодотгож өгөх үр дүнг үздэг. Нүүрний арьс хэт сул бол арьс татах мэс заслыг хамт хийвэл эрүүний хэлбэр тодрон гарч ирдэг.
 
Мэс заслын цаг : 1цаг
Мэдээ алдуулах : Унтуулах
Эдгэрэх хугацаа : 3-4дэх өдөр(эмчилгээ), 7дох өдөр(оёдол авах болон биеийн даруулга хувцас өмсөнө)
 
 
Вонжин эмнэлгийн онлайн зөвлөгөө

Фейсбүүк зөвлөгөө

Утсаар зөвлөгөө
010-4370-3331 / Солонгосоос/
7677-3400 /Монголоос/

Имэйл зөвлөгөө
 
 
 
 
 
 
 
 

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна