Өвлийн улиралд арьсаа хамгаалах таньд хэрэгтэй зөвлөгөө.
Сайн байна уу, Вонжин гоо сайхны эмнэлэг байна.
11сар дундаа орж цаг агаар эрс хүйтэрсэн байна.
Энэхүү хүйтний үед арьсаа та хэрхэн арчилхаа одоо болтол мэдэхгүй байгаа бол наашаа сууна уу.
Эхлээд арьс яагаад хуурайшдаг вэ?
Өдөртөө бараг -27 хэм хүртэл хүйтэрч байгаа өдрүүдэд арьс халуун хүйтэнг хавсарсанаас болж хамгийн их гэмтэж хуурайшдаг. Арьс хуурайшсанаар загатнах, хуурч унах, цахлайтах мөн цаашлаад ажил хийх урмыг бууруулдаг.
Энэ үед таньд хэрэгтэй зүйл бол хуурай арьсны эсрэг арга хэмжээ авах юм.
1. Усанд бага ор.
Та усанд ойр ойрхон орсноор арьсныхаа байгалийн тосыг урсган хаяж байдаг. Иймд та өвлийн улиралд усанд ганц хоёр хоног өнжөөд ороорой.
2. Шүршүүрт хурдан ор.
Шүршүүрт орохдоо 5минутаас хэтрүүлээд хэрэггүй. Учир нь халуун температур, даралттай ус нь хуурай арьсны гол шалтгаан юм.
3. Саван бага хэрэглэ.
Саван нь мөн адил арьсыг хуурайшуулдаг. Биеийн тодорхой хэсгийг (нүүр, суга, бэлэг эрхтэн, хөл гэх мэт) зөвхөн савангаар угааж болох юм.
4. Биеэ үрэлгүйгээр хатаа.
Усанд орсоны дараа биеэ хаттал үрэхийн оронд алчуураар зөөлхөн дарж усыг нь авах байдлаар
хатаах нь маш чухал. Арьсыг үрсэнээр арьсан дээр тогтсон бүх шингэнийг аваад зогсохгүй арьсыг гэмтээж улам хуурайшуулах үндэсийг тавьдаг.
5. Биеийн тос сайн түрх.
Усанд орсны дараа биеийн тос түрхэх нь таны арьсыг чийгшүүлнэ.
Таны арс хуурайшилтай бол зузаан түрхээд арьсандаа шингээх хэрэгтэй. Харин хэт олон түрхэхгүй байхыг сануулж байна. Энэ нь таны арьсны өөрийнх нь чийг ялгаруулах чадварыг алдагдуулдаг.
6. Агаа чийгшүүлэгч хэрэглэ.
Гэрийн агаар арьсыг хуурайшуулах бас нэгэн шалтгаан болдог. Иймээс агаар чийгшүүлэгчийг
хэрэглэснээр гэрийн агаар чийгшиж, таны арьсанд тааламжтай мэдрэмжийг төрүүлэх болно.
7. Ус хангалттай сайн уу.
Хуурай арсыг чийгшүүлэх хамгийн гол арга бол хангалттай сайн ус уух юм.
Насанд хүрсэн хүний бие арьсанд хангалттай чийгшил өгөхийн тулд өдөрт дундажаар 8аяга ус уух шаардлагатай.
8. Зөв хувцасла.
Хүйтэн улиралын хатуу ширүүн цаг агаар арьсыг хуурайшуулах шалтгаан болдог.
Иймд дулаан, өөрийн арьсанд тохиромжтой зөөлөн материалтай хувцас сонгож өмсөөрэй.
Хамгийн гол н ороолт, малгай, бээлийгээ битгий мартаарай.
Арьсаа одооноос эхэлж сайтар хамгаалж,
Өвлийн улиралыг өнгө жавхаатай өөдрөг өнгөрөөцгөөе.
Арьсаа одооноос эхэлж сайтар хамгаалж,
Өвлийн улиралыг өнгө жавхаатай өөдрөг өнгөрөөцгөөе.
Web site : wonjinbeauty.com
Email : w.mongol@pwj.co.kr
Facebook id : Wonjinmn
Kakao Talk id : Wonjinmn
Tel : 010-4370-3331 / 070-4706-8636
Comments
Post a Comment