Хэвлийн илүүдэл өөхнөөсөө хэрхэн яаж салах вэ?

 
Хэвлийн илүүдэл өөх тайрах мэс засал гэж юу вэ?
 
Хэвлий хэсгийн илүүдэл өөхийг арилгах арга нь өөх соруулах, илүүдэл арьс өөхийг тайрч авах гэсэн 2 аргаар хийдэг. Ихэнх тохиолдолд өөх соруулах аргаар хийгддэг ч өөхний хэмжээ их арьс хэт унжисан бол тухайн хэсгийг тайрч авах мэс засал хийдэг. Энэхүү мэс заслыг хийснээр гэдэсний булчинг чангалан, хүйсний байрлалыг өөрчилөн хэлбэрийг засаж өгнө. Хүн хүний онцлогоос шалтгаалан зөвхөн арьс тайрах, суларсан булчинг засах, өөх авч булчин засах, өөх соруулаж арьс тайрч авах гэсэн аргууд байдаг.

Хэн хийлгэвэл зохимжтой вэ?

1. Дундаж хэмжээнээс илүү өөхлөлттөй
2. Хэвлийн арьс суларч ихээр унжисан
3. Төрөлтийн дараах арьс унжилт, язралт
4. Өөхлөлтөөс гадна булчин суларч унжисан
5. Хэт таргалалтаас үүдэн арьс дахин чангарах боломжгүй
6. Өөх соруулах мэс заслын дараа арьс унжилтыг засах

Мэс заслын төрөл
 
Хэвлийн мэс засал
 
Хүйсний нүхний доод талаас эхлүүлэн гэдсийг нийтэд тайрах мэс заслын арга юм. Сорви нь хоёр таазны ясны хооронд кесар хагалгааны сорвиноос урт хэмжээтэй үүснэ.


Мини мэс засал
 
Хүйсний нүхнээс доош байрлах гэдсийг авахад илүү үр дүнтэй. Сорви нь кесар хагалгааны сорвитой адил урттай байдаг.


Өргөтгөсөн мэс засал
 
Хэвлийн илүүдэл хэсгийг бүхэлд нь тайрч авах арга бөгөөд ингэхдээ нуруу болон хажуугийн хэсгийн язраж унжисан арьсийг хамтад нь тайрч авна. Урт сорви үлдэнэ. Сунаж унжисан арьсийг тайрч сорви нь дотуур хувцасаар далдлагддаг. Мөн сунасан булчинг ч чангалан хэвлийн хэсгийг бүхэлд нь засах боломжтой.


Тойрог хэлбэрийн мэс засал
 
Хэвлийг бүтэн тойруулан тайрч авах арга юм. Биеийн жин гэнэт ихээр нэмэгдэж зөвхөн гэдэс хэсгээр тайрч авахад хангалтгүй болсон тохиолдолд хийгдэх арга юм.


Эсрэг зүсэлттэй мэс засал
 
Зарим тохиолдолд гэдэс дээд талаараа их сунасан байдаг.
Ийм үед хөхний доод талд зүсэлт хийн
хэвлийн арьсыг дээш нь татаж өгдөг.
Гэхдээ энэ төрлийн мэс засал хийх
тохиолдол их ховор байдаг.

 
Мэс засал хийх явц

 
Целлолют гэж юуг хэлэх вэ?
 
Өөхний эс томрон бөөгнөрч арьсыг овгор товгор харагдуулах ба ялангуяа гуя, өгзөг хэсгээр их үүсдэг ба заримдаа хэвлий, хөх хэсэгт үүссэн байдаг. Өөх бага багаар томрон арьсыг доош даран хонхойлгож овгор товгор хэлбэр үүсэхээс гадна, арьс суларч унжидаг. Эрэгтэй эмэгтэй бүх хүнд үүсдэг ч насанд хүрсэн эмэгтэйчүүдийн 80% аас дээш хувь нь энэхүү асуудлаас болж ихээр стресст ордог. Ийм үед лазер, долгион эмчилгээ хийн өөхийг хайлуулж, арьсыг толигор болгож өгөх хэрэгтэй.
 

Мэс заслын мэдээлэл
 
  • Мэс засал хийх хугацаа : 2~3 цаг
  • Мэдээ алдуулалт : Бүтэн мэдээ алдуулалт
  • Хоол хорих : Мэс засал хийлгэхээс 8 цагын өмнө
  • Оёдол авхуулах: Мэс заслын дараа 2 долоо хоног
  • Эмнэлэгт хэвтэх : 1 хоног
  • Шүршүүрт орох: Хэсэгчилэн орно
  • Солонгост байх хугацаа : Доод тал нь 2 долоо хоног
  • Зориулалтын хувцас өмсөх : Эхний 1 долоо хоногийн турш өмсөнө, 2 дахь долоо хоногоос гэртээ байхдаа байнга өмсөнө.




Илүү дэлгэрэнгүй мэдээллийг вэб хуудаснаас авна уу.
 
Website : http://wonjinbeauty.com/?locale=mn
 
 E-mailw.mongol@pwj.co.kr 
   
     goy@pwj.co.kr
 
Facebook : Wonjin mn
 
Холбогдох утас : + 82-70-4706-8636,
             
                             + 82-10-4370-3331
 
Монголоос : 7677-3400 






Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Давхраа хийлгэсний дараа ихээхэн асуудаг асуултууд