Ботокс эмчилгээ хүний биед сайн уу? муу юу?


Цөөн хэдэн хүмүүс ботоксийг гоо сайхны тал дээр сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл өнөөдөр Ботоксийн талаар дэлгэрэнгүй танилцацгаая.


Ботокс гэж юу вэ?

 
Ботулизмийн токсиныг биеийн аль нэг хэсгийн булчинд тарьсанаар үрчлээс тэнийлгэх,
булчинг сулруулж багасгах, дөрвөлжин эрүү багасгах, суганы хөлс дарахад ашиглана.
 Ботунизизмийн токсиныг булчинруу тарьвал булчин суларч саармагждаг. Ингэснээр нүүрний үрчлээс үүсгэдэг булчин руу тарьсанаар булчин тэнийх үр дүнг үзнэ. Ялангуяа булчин хөдлөхөд үүсдэг үрчлээсийг тэнийлгэхэд үр дүнтэй.
 
Ботоксийг хэн хийлгэвэл зохимжтой вэ?
 
  • Нүүрэнд байгаа нарийхан үрчлээсээ арилгахыг хүссэн хүн
  • Зажлуурын булчин хөгжсөн, дөрвөлжин эрүүгээ засахыг хүссэн хүн
  • Бзеэнд хөлс их ялгарч өөрт төвөгтэй хүн
  • Мэс заслаар биш хөлийн булчингаа нарийсгахыг хүссэн хүн
Ботоксын төрөл
 
 
 
Ботокс тарих хэсэг
 
Үрчлээс тэнийлгэх эмчилгээ
 

Духны үрчлээс

Духанд үүсэх хөндлөн үрчлээсийг бага тунгаар ботокс тариснаар тэнийлгэх боломжтой. Дөнгөж үүсэж байгаа нимгэн үрчлээс танийх ч, гүн зузаан үрчлээс бол филлерийг хонхойж орсон үрчлээсэнд хийж давхар ботокс тарих хэрэгтэй.
Нүд, хамрын хоорондох үрчлээс

 Босоо хэлбэртэй нүд, хамрын хоорондох үрчлээс нь хүнийг ууртай, ширүүн харагдуулдаг.Тиймээс ботокс тариулсанаар өөрийн имижээ давхар өөрчилөх боломжтой юм. Гүн зузаан үрчлээс бол филлерийг хонхойж орсон үрчлээсэнд хийж давхар ботокс тарих хэрэгтэй.
 Нүдний эргэн тойрон, хамрын нуруун дээрх үрчлээс

Инээхэд нүдний эргэн тойронд шаазгайн сарвуу мэт олон салаа үрчлээ болон хамрын нуруун дээрх үрчлээсийг тэнийлгэх боломжтой.
Хүзүүний үрчлээс
 
Хүзүүнд хөндлөн үүсэх үрчлээс нь булчингаас болж үүсдэг учраас ботокс тариулсанаар тодорхой хэмжээнд тэнийлгэх боломжтой ч давхар өөр эмчилгээг хамад нь хийж өгвөл илүү үр дүнтэй.
Уруулын үрчлээс

Уруулын үрчлээст тариа хийхдээ маш нарийн болгоомжтой хийх хэрэгтэй бөгөөд 100% үрчлээс тэнийх боломжтой гэсэн тохиолдолд л хийнэ. Нүүрний үрчлээс дунд хамгийн хэцүү хэсэгт орно.


 

Дөрвөлжин эрүү засах
Ботокс нь булчингийн хөдөлгөөнийг сулруулж, урт хугацаагаар саармагжуулахыг хэлдэг. Зажлуурын булчин хэт их хөгжиж эрүү дөрвөлжин болж харагддаг бол булчинд ботокс тариж булчингийн хөдөлгөөнийг саармагжуулсанаар нүүрний хэлбэр засагддаг.  
 Хөлний булчин багасгах
Бүдүүн өргөн хөлийн булчинг мах ихтэй мөн булчин хэт их хөгжсөн гэж ангилна. Булчин хэть хөгжсөнөөс бүдүүн харагддаг бол ботокс тарисанаар багасгах боломжтой. Өсгий дээрээ зогсоход чангарч байгаа буочинруу тарих бөгөөд, булчин саармагжиж нарийн хөлтэй болно. Хэрвээ та байнгын дасгал хийвэл булчин эргэн бүдүүрэх боломжтой.
 Хэт их хөлрөлтийг эмчлэх
Хөлс их гарч энгийн амьдралд саад болох мөн өөрт төвөгтэй бол ботокс тариулж хөлс гарахыг багасгах боломжтой.






Аливаа эмчилгээний үр дүн эмчийн ур чадвараас ихээхэн шалтгаалдаг.
Тиймээс зөв эмнэлэгтээ хандаж өөрт тохирсон үйлчилгээг авах нь
хамгийн зөв сонголт юм.


 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг вэб хуудаснаас авна уу.
 
Website : http://wonjinbeauty.com/?locale=mn
 
 E-mailw.mongol@pwj.co.kr 
   
     goy@pwj.co.kr
 
Facebook : Wonjin mn
 
Холбогдох утас : + 82-70-4706-8636,
             
                             + 82-10-4370-3331
 
Монголоос : 7677-3400 
 




Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна