[Wedding 21] Wedding гоо сайхны мэс заслын талаархи бүхий л асуулт хариулт
[Wedding 21]
Wedding гоо сайхны мэс заслын талаарх бүхий л асуулт хариулт
Хуримын өдрөө товлоод бэлтгэл ажилдаа орж эхэлвэл амжуулж
хийх ажил маш их байдаг. 2талын ах дүү саданд өгөх бэлэг, гэр орноо бэлдэх
зэргээс авхуулаад. Гэвч сүйт бүсгүйн байрнаас харахад тэр өдөр хамгийн хөөрхөн,
ирсэн олон дундаас ганцаараа од болон гялалзах хүсэл, мөн амьдралдаа нэг л
тохиох хуримын өдрөө бусдад хамгийн үзэсгэлэнтэй сүйт бүсгүйн дүрээр сэтгэлд
хоногшин үлдэхийг хүссэн сүйт бүсгүйчүүдэд зориулан wedding гоо сайхны мэс
заслын талаар мэргэжилтэнээс шууд тодруулж асуулаа.
Хурим хийхээс өмнө “Wedding гоо сайхны мэс засал”-р
хамгийн үндсэн аргаар их өөрчлөлт хийхийг зорьсон. Вонжин гоо сайхны мэс заслын
эмнэлгийн Пак Вон Жин эмнэлгийн даргаас “Wedding гоо сайхны мэс засал”ын талаар
дэлгэрэнгүй асуулаа.
Q. “Wedding гоо сайхны мэс
засал”ын талаар сонирхож асууж байгаа сүйт бүсгүйчүүд их байна уу?
A. Хуримын өдрөөс өмнө
хөөрхөн болохыг хүссэн сүйт бүсгүйчүүд, өөрийн нүүрний дутагдалтай талыг засаж
янзлахыг хүссэн эмэгтэйчүүд манай эмнэлэгт их хандан ирдэг. Дээр үед бол филлер,
ботокс тариа хийж өөрийн нүүрний дутагдалтай хэлбэрээ засдаг байсан бол,
сүүлийн үед бол хуримын өдрөө товлохоос нилээн өмнө нүд, хамар, хөхний мэс
засал, нүүрний хэлбэр засах мэс засал хийлгэчээд хуримаа хийдэг сүйт бүсгүйчүүд
ихэссэн. Түрүүлж хийж байгаа шалтгаан нь дээрх мэс заслууд нь хэвийн байдалдаа
ортолоо их хугацаа шаардагддаг мэс засал учраас.
Ээж охин 2т зэрэг зөвлөгөө өгөх тохиолдолд ээжид нь
тааруулсан мэс заслыг хийх нь зохимжтой. Нүдний эргэн тойронд үүссэн дээд, доод
зовхи татах мэс засал, арьс суларч бүхэлдээ унжсан арьсыг татах мөн бүх нүүрэнд
өөх суулгах зэрэг мэс заслыг сүйт бүсгүйн ээжүүд их хийлгэдэг.
Q. Гуалиг биетэй болох гэж
мэс засал их хийлгэдэг сүйт бүсгүйчүүд их байдаг уу?
A. Заавал хуримандаа зориулж
хөх томруулах, өгзөг өргөх, өөх соруулах зэрэг мэс засал хийх тохиолдол мэр сэр
байдаг. Жишээлбэл, хуримын палаж өмссөн чинь хөхгүй харагдаж хувцас зохихгүй байх,
хуримын зураг авалтын үеэр биеийн тодорхой хэсэг бүдүүн харагдах. Тэр хэсгийн
өөхөө соруулахыг хүссэн сүйт бүсгүйчүүд мэр сэр их байдаг.
Мөн бал сарын аялалаар усны хувцас өмсөхийн тулд хөх
томруулах мэс засал хийлгэхээр шийдсэн гэсэн бүсгүйчүүд бас байдаг.
Сонирхуулаад хэлэхэд, хөх томруулах мэс засал хийлгэсний
дараа хүүхэд хөхүүлэхэд ямар нэгэн муу нөлөө үзүүлэхгүй юу гэж их асуудаг
байгаа. Хөхний мэс засалд ашиглагддаг хиймэл эд нь хөхөн дэх сүүний судлын дор
байрладаг учраас ямар ч хамаагүй зүйл юм.
Q. Сүүлийн үед ээж охин
хамт ирж мэс засал хийлгэх моод гарсан гэж сонссон.
A. Гоо сайхны мэс засал тэр
хэмжээгээр нийтэд танигдаж байгаагын шинж. Сүйт бүсгүй ганцаараа гоо сайхны мэс
засал хийлгэх тохиолдолд хуримын өдөр ээж охин 2 хоорондоо өөр байна гэж хэлэх
үзэгчдийн хандлагаас болж хамт хийлгэх хүмүүс байх ч, юу юунаас илүүтэйгээр гоо
сайхны мэс засал тэр хэмжээгээр олонд танигдсан гэж ойлгож байна.
Сүйт бүсгүйн хувьд хийлгэхийг хүссэн мэс заслаа ээжтэйгээ
хамт ирж зөвлөгөө авчаад хийлгэх тохиолдол нилээдгүй их байдаг.
Q. Wedding гоо сайхны мэс
засал хийлгэхдээ анхаарах зүйлс юу вэ?
A. Wedding гоо сайхны мэс
засал гэдэг нь оноосон нэр шиг сонсогдох ч, үнэндээ бол 1жилийн өмнө юмуу
2сарын өмнө ч хийж болно. Гэвч хуримын зураг авалт юмуу сүй тавих ёслол зэрэг
өдрөө товлосон бол эртхэн гоо сайхны мэс заслыг хийлгэх нь зүйтэй. Яагаад
гэхээр мэс заслын дараах хэвийн байдалдаа орох хугацааг бас тооцоолох хэрэгтэй.
Мөн нэгэн зэрэг гоо сайхны мэс заслыг хийлгэх нь тохиромжгүй. Жишээлбэл, хөхний
мэс засал, өгзөг өргөх мэс заслыг хамт хийлгэхгүй байх хэрэгтэй. Мэс заслын
дараа дээшээ ч харж хэвтэж чадахгүй, доошоо ч харж хэвтэж чадахгүй болно. Дээд
доод эрүү засах мэс засалыг хамрын мэс засалтай хамт хийж болдоггүй. Зарим
хүмүүс шалтгааныг нь мэдсээр байж хийгээд өгөөч гэж хүсэх хүмүүс байдаг. Тиймээс
мэргэжлийн зөвлөгчтэй мэс заслын талаар сайтар ярилцаж, хэр зэрэг их өөрчлөгдөж
болох талаар ярилцаж шийдэх хэрэгтэй.
Эцэст нь гэж хэлэхэд гоо сайхны мэс засал нь ид шид биш
эрүүл мэндийн шинжлэх ухаан гэдэг талаас нь авч үзээсэй гэж хүсч байна. Маш
сайн нухацтай бодсоны дараа шийдвэрээ гаргаж хуримын өдрөө хамгийн хөөрхөн сүйт
бүсгүй байгаасай гэж хүсэж байна.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб
хуудаснаас авна уу.
Website : http://wonjinbeauty.com
E-mail : w.mongol@pwj.co.kr
Холбогдох утас : 070-4706-8636, 7677-3400
Comments
Post a Comment