Хөхний мэс засалд хийгддэг хиймэл эдийн талаар танилцуулаач.

Асуулт :

Хөхний мэс засалд хийгддэг хиймэл эдийн талаар зөвлөгөө өгөөч. Бас хэдий хугацаанд эдгэрч хэвийн байдалдаа орох талаар.

 Хариулт :

Сайн байна уу.

Төрөлхийн мэт сайхан хөх өөртөө итгэх итгэлийг бэлэглэгч Вонжин гоо сайхны эмнэлэг байна. Хөх томруулах мэс засын арга нь суга, хөхний толгой, хүйс гэж ерөнхий 3хэсэгт хуваагдах бөгөөд, аль арга нь надад илүү тохиромжтой вэ гэдгийг мэргэжлийн эмч таны хөхийг сайтар шинжисний дараа, таны хөхний онцлогт тааруулж хөхний зүсэлтийг таньд санал болгоно.Эмчийн санаан дээр та өөрийн санааг нэмж хаана зүсэлт хийж мэс засал хийлгэхээ шийднэ. Ихэнх эмэгтэйчүүд суганд зүсэлт хийж хөхний булчингийн доор хиймэл эдийг суулгадаг мэс засал хамгийн ихээр хийгддэг.


Хөх томруулах мэс засалд хийгддэг хиймэл эд нь массаж хийх шаардалгатай smooth type, массаж хийх шаардлагагүй texture type гэж байх бөгөөд хэлбэр нь бөөрөнхий(round) болон усны дуслан(waterdrop) гэж байна. Дотор эрхтэний дуран ашиглан мэс засал хийгдэнэ.


Хөхний мэс заслын дараа эргэн хэвийн байдалдаа орох хугацаа нь хиймэл эд суулгаж хөхний мэс засал хийлгэсэн бол мэс засал хийлгэсэн өдрөө эмнэлгээс гарч, 7хоногийн дараа оёдолоо авхуулдаг байгаа. Эмнэлэгт 3-4удаа ирж цэвэрлүүлж эмчлүүлэх хэрэгтэй.
Мэс заслын дараа цусны уутыг 2-3хоног зүүх бөгөөд, цусны уутаа авчихвал ойр зуурын энгийн амьдралдаа орж болно.

Харин, хүнд юм өргөх, огцом ширүүн хөдлөх, хэт хүнд дасгалыг мэс заслаас хойш 1сар хийхгүй байх хэрэгтэй.

Ажил хийдэг хүмүүсийн хувьд хэвийн байдалдаа орох нь 3-4хоногийн дараа орох боломжтой бөгөөд, бага зэргийн өөрт төвөгтэй байж болно. Хаван болон хөхрөлт нь хүн хүний биеийн онцлогоос хамаарч өөр байна. Өөрт тохирсон хиймэл эд юу болохыг мэдэхийг хүсвэл өөрийн биеэр эмнэлэгт ирж зөвлөгөө авахыг санал болгож байна.

Манай Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэгийн хөхний мэс засалыг мэдээ алдуулалтын мэргэжлийн эмч болон гоо сайхны эмё ч нар хоорондоо хамтарч  эхнээс нь авхуулаад дуустал хариуцан ажиллан totаl care system-ээр ажиллаж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг вэб хуудаснаас авна уу.



 E-mail : w.mongol@pwj.co.kr 

  goy@pwj.co.kr
 
Холбогдох утас : 070-4706-8636, 7677-3400

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна