Өөрийн хүссэн хэсгийн өөхөө соруулж авцгаая!

Өөрийн хүссэн хэсгийн өөхөө соруулж авцгаая!
 
 
Өөх соруулах мэс засал нь хүн хүний биеийн онцлог, өөхлөлтийн хэмжээ өөр өөр байдаг учраас, мэс заслын өмнө сайтар шинжлэх хэрэгтэй байдаг. Вонжин гоо сайхны эмнэлэг нь  хэсэг хэсгийн онцлогийг харгалзан үзэж, өөх соруулах нарийн технологийн багажаар хийдэг учир өөхлөлтийн эсийг багасгахаас гадна биеийн харьцааг тэнцвэржүүлж зөв бие галбиртай болгоно.
Хэсгийн өөх соруулах мэс заслыг биеийн сайн хасагддаггүй хэсэг гэдэс(хажуу 2тал)ь гуяны дотор, гадна тал, нүүр(давхар эрүү) гэх мэт өөрийн хүссэн хэсгийн өөх соруулах мэс заслыг санал болгож байна. Хэсгийн өөх соруулах мэс заслын талаар танилцуулж байна.
 
[Гэдэс, гуяны өөх соруулах мэс засал]
 
Гэдэсний өөх соруулах мэс засал
Ихэнхдээ гэдсээрээ тарган байвал тарган харагдах нь их байдаг. Гэдсээр хэт таргалах нь дээд, доод гэдсэнд өөх цугларч бөөгнөрсөнөөс үүсдэг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүст нийтлэг үзэгддэг гэдэсний таргалалт нь бусад хэсгийн өөх соруулахаас илүү үр дүн гардаг мэс засал юм. Солонгос хүмүүсийн гэдэсний тойрог эрэгтэй 35,4 инч, эмэгтэй 33,5 инчээс дээш байвал, мэргэжлийн эмч нарт хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Энэ нь хэт таргалалт болж байгаа учраас.
Гэдэсний өөх соруулах мэс засал унтуулж хийгдэх бөгөөд, нарийхан гуурс орж өөхийг биеээс гадагшлуулдаг учраас хагассайнд мэс засалд ороод, 1дэхэд ажилдаа явах боломжтой юм.
 
Мэс заслын мэдээлэл :
 
Мэс заслын цаг - Дээд гэдэс : 30мин / Доод гэдэс : 1цаг
Мэдээ алдуулалт - Унтуулах тариа
Эдгэрэх хугацаа -  3-4хоног дээр (ариутгах болон цэвэрлэх эмчилгээ) / 7хоног дээр (оёдол авах(бариу дотуур хувцас, даруулга зүүх))
 
Гуянаас өөх соруулах мэс засал
 
Ихэнх солонгос эмэгтэйчүүдийн хувьд биеийн дээд хэсгээрээ туранхай, нормал хэмжээтэй боловч гуя хэсгээрээ тарган байх нь их байдаг. Гуяны өөх нь сайн хасагддаггүй хэсэг учраас өөх соруулах мэс заслаар дамжуулан биеийн харьцаагаа тохируулаарай.
 
Гуяны дотор тал
 
Гуяны дотор талын өөх нь гаднаас зохимжгүй харагдахаас гадна,  явган алхахад арьс хоорондоо үрэгдэж арьсны өвчин үүсгэхээс гадна арьс их үрэгдсэнээс болж үрчлээс үүсэж, гуяны дотор тал өнгө орж хувирдаг.
 
Гуяны гадна тал
 
Гуяны гадна талын доор хэсэг байрлах өөхлөлт нь эмэгтэй хүмүүст их тохиолддог бөгөөд, өөх соруулах мэс заслыг хийлгэдэг хүмүүс их байдаг. Энэ хэсэгт өөх их цугларсанаар, морьны өмд өмссөн юм шиг товойж гарч ирдэг. Дасгал, турахыг хичнээн их хийлээ ч өөх сайн хайлдаггүй учраас өөх соруулах мэс заслыг хийдгэснээр асуудлыг шийдэх боломжтой.
 
Гуяны ар тал
 
Гуяны ар талдаа өөх ихтэй бол овгор товгор целлолид үүсэж хөндлөн үрчлээс үүсдэг. Ийм тохиолдолд сүүлийн үеийн шинэ технологи ашиглан гөлгөр гуятай болох боломжтой. Өгзөгний доор байрлах их хэмжээний өөхлөлт нь давхар өгзөгтэй юм шиг харагдуулдаг учраас, өөх соруулах мэс засал хийж, хөл урт, өргөгдсөн өгзөгтэй болох боломжтой.
 
Мэс заслын мэдээлэл :
 
Мэс заслын цаг - 30мин - 1цаг
Мэдээ алдуулалт - Унтуулах тариа
Эдгэрэх хугацаа -  3-4хоног дээр (ариутгах болон цэвэрлэх эмчилгээ) / 7хоног дээр (оёдол авах(бариу дотуур хувцас, даруулга зүүх))
 
 
 
 

 

 E-mail : w.mongol@pwj.co.kr 




 

Холбогдох утас : 010-4370-3331

                              070-4706-8636

                        7677-3400



Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна