Хөхний мэс засал хийлгэсний дараах арчилгаа хамгийн чухал
Хөхний мэс засал хийлгэсний дараах арчилгаа хамгийн чухал
Сүүлийн үед
хөхний мэс заслыг хийлгэхдээ ганц том болгохдоо биш хэлбэр хэмжээнд нь хамгийн
ихээр анхаарал тавих болсон. Вонжин эмнэлэгийн дарга Пак эмчийн яриснаар “өмнө
нь зуны амралтаараа хөх томруулах мэс засал хийлгэх гэсэн эмэгтэйчүүд их байсан
хэдий ч сүүлийн үед усны дуслан хөхийг хийлгэх болсон. Энэ нь дан ганц хөх
томруулахдаа гол биш гоё сайхан хэлбэртэй болох гэсэн эмэгтэйчүүд нэмэгдэснийх
юм.
Орчин үеийн
эмэгтэйчүүд нийгэмд эзлэх байр суурь болон эдийн засгийн хувьд бие даасан
болсон. Үүнийгээ дагаад өөрийгөө илэрхийлэх мөн өөртөө итгэх итгэлтэй байдал нь
нэмэгдэж гадаад дүр төрх, бие галбиртаа ихээхэн анхаарах болсон. Задгай хувцас
өмсөн биеийн галбираа ил гаргахын тулд хөхний мэс засал ихээр хийлгэж байна.
Хөх
томруулах мэс засал хийлгэхийн өмнө нарийн үзлэг оношилгоо мэс засал хийлгэсний
дараах арчилгаа зэрэг нь мэс заслын үр дүнд сайнаар нөлөөлдөг. Хөхний мэс засал
хийлгэх гэж байгаа эмэгтэйчүүдэд хандаж хэлэхэд :
Асуулт: Хөх томруулах мэс засалыг хүүхэд төрүүлэхээс өмнө
хийлгэх хэрэгтэй юу?
Хөх
томруулах мэс засал нь хүүхэд төрүүлэхтэй ямар нэгэн холбоогүй. Хүүхэд
төрүүлэхээс өмнө хийлгэж байгаа бол хүүхэд хөхүүлэхэд ямар нэгэн асуудал
үүсгэхгүйгээр мэс заслыг хийх хэрэгтэй. Зарим тохиолдол хүүхэд төрүүлсний дараа
бага зэрэг өвдөх юмуу улайх тохиолдол гардаг ба энэ тохиолдолд хөхүүлэхээ
зогсоон үрэвсэлийн эсрэг эм уух хэрэгтэй. Хөхний мэс засал хийлгээгүй хүмүүст ч
адилхан гардаг үзэгдэл учир мэс засалтай ямар нэгэн холбоогүй. Эсэргээрээ
хүүхэд гарган хөхүүлэх явцад хөх унжиж язардаг тиймээс хөх томруулах мэс заслын
хамт сойх мэс заслыг давхар хийж өгөх хэрэгтэй.
Асуулт: Хөх томруулах мэс заслын дараа хүүхэд хөхүүлэх
боломжтой юу?
Зүсэлт хийх
хэсэг хаана байхаас шалтгаалан хөхүүлэх боломжтой эсэх нь тодорхой болно. Суга
болон хөхний толгойд зүсэлт хийсэн тохиолдол хүүхэд хөхүүлэх боломжтой. Дээр
үед хөхний толгойгоор мэс засал хийхдээ сүүний цоргыг хөндөх тохиолдол байсан
бөгөөд энэ нь хүүхэд хөхүүлэх боломжгүй болгодог байсан. Сүүний хэлтэнцэр болон
булчингийн доор хиймэл эдийг суулгаж өгвөл хүүхэд хөхүүлэхэд ямар нэгэн
асуудалгүй байдаг.
Асуулт: Хөх томруулах мэс засал хийлгэсний дараа хөхний
хавдарын шинжилгээ хийлгэх боломжтой эсэх?
Дээр үед хөх томруулах мэс засал хийлгэвэл дараа нь хөхний хавдарын шинжилгээ хийлгэх боломжгүй гэж ярьдаг байсан. Гэвч энэ нь буруу ойлголт бөгөөд мэс засал нь хөхний шинжилгээтэй ямар нэгэн хамааралгүй юм. Хиймэл эдийг булчин эсвэл хөхний хэлтэнцэрийн доор суулгадаг учир шинжилгээ оношилгооны явцад ямар нэгэн саад үзүүлэхгүй. Гэлээ ч санаа тань зовж байвал мэс засал хийлгэхийн өмнө хавдарын шинжилгээ хийлгэж, мэс засал хийлгэснээс 3,6,12 сарын дараа нэмэлтээр шинжилгээ хийлгэх нь нөлөө үзүүлсэн үзүүлээгүй эсэхийг мэдэх хамгийн энгийн бөгөөд зөв арга юм.
Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.
Холбогдох утас : 070-4706-8636, 7677-3400
Comments
Post a Comment