Вонжин арьс арчилгааны тасаг

Вонжин арьс арчилгааны тасаг


Арьс арчилгааны тасагт бүх төрлийн лазер эмчилгээ үүнд батганы эмчилгээ, үрчлээний эмчилгээ, цайруулах эмчилгээ, бичил мэс засал зэрэг олон төрлийн эмчилгээнүүд хийгддэг.

Батга

Батга нь арьсанд үүсэн бохирдол гадагшлаагүйгээс үүсдэг гэж тайлбарлаж болох юм. Батгаар өвчлөгсөдийн 70~80% хувь нь 11~25 насныхан байдаг ба дээшлээд 30 хүртлэх насныханд илэрдэг. Ихэвчилэн өсвөр насанд гараад 20 нас өнгөрөөд арилдаг.

 

Сэвх

Сэвх толбо нь маш олон төрлийн шалтгаанаас болон үүсдэг. Хэрвээ үүссэн сэвх толбо нимгэн бага хэмжээтэй бол зориулалтын бүтээгдхүүн хэрэглэх ялангуяа витамин С, Е ихтэй хүнс тэжээл их хэрэглэх хэрэгтэй. Эсэргээрээ их хэмжээтэй тод бол лазер эмчилгээ хийлгэх нь зөв юм. Нэмж хэлхэд зөвхөн лазер эмчилгээ хийлгэлээ гээд өргөс авсан мэс сэвх толбо алга болчихгүй ба хувь хүний арчилгаа маш чухал байдаг.



Сорви

Сорви нь бэртэл гэмтэл ба мэс заслаас үүдэн үүсдэг. Үүссэн сорвийг арилгах мэс засал хийгддэг ч бүрэн арилах нь боломжгүй зүйл юм. Харин сорви нимгэрэн бүдэгсдэг. Иймээс сорви арилгах мэс засал гэхээс илүүтэй сорви бүдэгрүүлэх мэс засал гэж хэлбэл тохиромжтой.



Нүхжилт

Нүхжилт гэдэг нь үсны сүвээр арьсны бохирдол гардаг нүх юм. Нүхжилтийн диаметр нь 0.02мм~0.55мм орчим нүүрэнд ойролцоогоор 20,000 ширхэг байдаг. Бидний нүүрэнд харагддаг нүх нь хөлсний нүх биш шар үсний нүх юм. Нүхжилт тэлснээр нарийн үрчлээ ихтэй харагдаж нүүр толигор биш харагдаж нүүрний будаг сайн шингэж өгдөггүй муу талтай.

 
 

Үрчлээ

Хүн хөгшрөн арьс хуурайшиж арьсны гүний эс эдүүд багасаж үрчлээ үүсэх шалтгаан болдог. Энэхүү нарийн үрчлээ нь гадны нөлөөнд байнга байснаар зузаарч томордог. Иймээс гадагш гархаас өмнө заавал зориулалтын тос түрхэж байх хэрэгтэй.

 

Эмнэлэгийн орчин

 
Хүлээлгийн танхим

 
 
 
 


 


 

 
 
 
 
 
 
Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.
 
 
 


Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна