Япон JATA ОУ-ын аялал жуучлалын үзэсгэлэн, Солонгос эрүүл мэндийн аялал жуучлал

Япон JATA ОУ-ын аялал жуучлалын үзэсгэлэн, Солонгос эрүүл мэндийн аялал жуучлал

 

Токио хотод зохион байгуулагдсан том хэмжээний аялал жуучлалын үзэсгэлэнд Вонжин эмнэлэг оролцоод ирлээ. Энэхүү үзэсгэлэн нь Солонгосын аялал жуучлалын газартай хамтран 12 орон нутгийн засаг захиргаа, 27 аялал жуучлалын байгууллага хамтран "хөрш гээд сайхан л юм, Солонгос" гэсэн сэдэвтэйгээр өрнөлөө.

Энэ удаагийн үзэсгэлэнд солонгос хоол, эрүүл мэндийн салбарыг сурталчилахад гол зорилго оршисон юм. Солонгосын эрүүл мэндийн аялал жуучлалыг сурталчилахын тулд гоо сайхны мэс заслын салбарт Вонжин эмнэлэг оролцсон.

Олон япон жуулчид аялалаар ирхээс гадна шивээс, арьс арчилгаа, ардын эмчилгээ ихээр хийлгэдэг учир энэ талаар ойлголт сайтай байдаг.

Вонжин эмнэлэгийн дарга Пак эмч нь " Япон улс нь гоо сайхны талаар их хөгжсөн хэдий ч гоо сайхны мэс заслын талаар их сонирходоггүй. Ихэнх хүмүүс нь шивээс, арьс арчилгаа зэрэг хурдан хугацаанд хийлгэх боломжтой мэс ажилбарыг сонирходог. Тиймээс аялалын хугацаа нь ч цөөхөн хоног байдаг. Азийн хамгийн том хэмжээний энэхүү үзэсгэлэнд оролцож байгаа учир их үр дүнтэй байх болов уу гэж бодож байна" гэж ярилаа.

Солонгосын аялал жуучлын газрын ажилтан " Үзэсгэлэнгийн туршид олон орны хүмүүстэй танилцаж Солонгос улсыг сурталчилах боломжтой учир их баяртай байна. Ялангуяа эрүүл мэндийн салбарт Япон улсаас гадна Монгол, Турк, Орос зэрэг олон орны хүмүүс ихээр сонирхож асууж байсан. Ялангуяа гоо сайхны мэс заслын талаар ихээхэн сонирхолтой байгаа нь мэдэгдэж байсан." гэж ярилаа.




Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.






Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна