Шанааны мэс засал хийлгэсний дараа хацар унжихаас санаа зовож байна уу?


Эмэгтэйчүүд нүүрнийхээ хэлбэрийг засах гэж
товойж гарсан шанааны ясаа багасгах мэс засал их хийлгэдэг.
Гэхдээ яг мэс засал хийлгэхийн өмнө санаа зовдог
Нэг шалтгаан нь .......




 
Шанааны мэс засал хийлгэсний дараа хацар унжих вэ гэж ихээр санаа зовдог.
Шанааны мэс заслын дараа үүсэж болох зүйл нь арьс ихээр сөхөснөөс болж хацрын арьс унждаг.

>Хацрын унжилтаас сэргийлэх мэс заслын арга

Шанаа багасгах мэс заслын арга нь аман нь дотуурх зүсэлт болон шанааны хажууд бага зэргийн зүсэлт хийдэг учир хацар унжих нь бага байдаг.


>Хацар унжихаас сэргийлэх аман дотуур зүсэлт

Шанааны мэс засал нь аман дотуур зүсэлт болон чихний урд талд 4-5мм хоёр зүсэлт хийдэг. Ингээд дурангаар нягтлан харсны дараа мэс заслыг хийдэг учир илүү аюулгүй байдаг.

>Яс тогтоох

Мэс засал хийж ясыг хүний биед хоргүй эрүүл мэндийн зориулалтын тогтоогч ашиглан ясыг тогтоож өгдөг.

>Хацар унжихаас сэргийлэх бусад төрлийн мэс засал

Хацрын ясыг багасгасны дараа хацрын арьс унжих тохиолдол байдаг. Үүнийг засахын тулд утсан таталтыг хамтад нь хийж өгвөл зохимжтой.

Утсан таталт

Таталт хийхэд ашигладаг утас нь энгийн утаснаас 2-3 дахин эргэлттэй байдаг учир арьсны гүнд ороод үрчлээ арилгах чадвартай. Таталт хийхэд том хэмжээний зүсэлт хийдэггүй учир мэс засал 30 минут зарцуулагдан хуйхан дотор 2мм орчим зүсэлт хийдэг. Иймээс хүний нүдэнд үзэгдэх сорви харагдахгүй давуу талтай.
Гэхдээ анхаарах ёстой хэдэн зүйлс нь мэргэжлийн эмч болон зориулалтын утас хэрэглэж буй эсэхийг заавал шалгах хэрэгтэй байдаг.











Илүү дэлгэрэнгүй мэдээлэлийг вэб хуудаснаас авна уу.



Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна