Өвлийн улиралд арьсаа хэрхэн арчилах вэ?

Өвлийн улиралд арьсаа хэрхэн арчилах вэ?
 
 
Гэрэлтсэн чийглэг тунгалаг арьс!
Нууц нь 3 төрлийн хоол хүнсэнд агуулагдсан байдаг.
Өвлийн улиралд арьсаа хэрхэн арчилах вэ?
 

  
Өвлийн тас хийсэн хүйтэн салхинд арьс гэмтдэг. Өвөл арьс хуурайшиж, цусны эргэлт удааширан шим тэжээл чигээ алддаг. Өвөл гэнэт хүчтэй хүйтрэх болсон энэ үед арьсыг гэмтээхгүй барих хамгийн зөв арга бол чийг юм. Үнэтэй гоо сайхны бүтээгдхүүн хэрэглээд ч нэмэргүй бол хоол хүнсээр чийг нөхөж авах хэрэгтэй.


1. Арьсанд чийг өгөх хоол хүнс. Нэмэлт эм бэлдмэл, хушга
Нэгдүгээрт хушга нь ургамлын гаралтай тэжээлийн найрлага ихтэй байдаг учир арьсанд хэрэгтэй тэжээл, чийг, витамин их агуулсан. Цусны эргэлт сайжруулах В1 витамин болон арьс чангаруулах Е витамин, эрдэс шим тэжээл их агуулсан байдаг байх нээ.
“Хушга нь хүний биеийг хүчтэй, арьсыг гэрэлтсэн” болгох чадалтай гэж яридагчилан хуурайшиж холцруутсан арьсанд тустай хоол хүнс билээ. Өдөрт 1-2 ширхэг хушга идхэд гэрэлтсэн эрүүл чийглэг арьстай болох боломжтой байх нээ.


>> Хушга идхэд анхаарах зүйл
Их гүйлгэдэг хүн хушга идхээс зайлсхийх хэрэгтэй.
Өндөр каллори агуулсан байдаг учир турах дэглэм бариж байгаа хүн өдөрт 30г –аас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй.
Хушга хурдан мууддаг тул яснаас нь салгасны дараа вакумласан уутанд хийж хөргөгчинд хадгалах хэрэгтэй. Аль болох хурдан идэх хэрэгтэй.

 
 
2. Арьс дээр гарсан батга харшил арилгах үр дүнтэй. Эрүүл хүнс, сүү
Арьсанд тустай хоол хүнсний хоёрдугаарт сүү юм. Арьс тослогийн хэмжээ зохистой хэмжээнд байснаар толигор эрүүл харагддаг. Тослогийн хэмжээ багадвал арьс хуурайшиж, хэт ихдвэл нүүрэн дээр батга гардаг. Сүү нь арьсны тослогийн балансийг тааруулаж чийг өгөх чадалтай юм. Ялангуяа хушгатай хамтад нь хэрэглэвэл их тустай.

>> Сүүн угаалга
Клеопатрагийн эрүүл толигор арьсны нууц нь сүүн угаалга юм. Сүүгээр угаахдаа шинэ сүү гэхээс илүү гашилсан сүүгээр угаах нь хамгийн үр дүнтэй байдаг. Нүүрээ бүрэн цэвэрлэсний дараа сүүгээ бага зэрэг халаан нүүрээ угаагаад 5-10 минут зөөлөн илэж массаж хийж өгнө. Массаж хийсний дараа бүлээн усаар угаахад болно.
Сүүгээр угаахад хялбар хэдий ч хамгийн үр дүнтэй арга юм. Сүү нь арьсны тустай AHA-ны найрлага ихтэй байдаг. Тиймээс өвлийн улиралд сүүгээр нүүрээ угаахад арьсанд тэжээл өгөн хуурайшиж гэмтсэн арьсыг сэргээж өгнө. Мөн сүүний найрлаган дахь фермент нь арьсыг цайруулах үр дүнтэй байдаг.


3. Арьс чангаруулах үрлэн арвай
Үрлэн арвай нь хүний биед тустай олон төрлийн амин хүчил, тэжээл агуулсан байдаг бөгөөд арьсыг зөөлрүүлэх үр дүнтэй. Үрлэн арвайд агуулагддаг витамин В нь бодисийн солилцоог сайжруулдаг учир байнга хэрэглэх юм бол бодисийн солилцоог идэвхжүүлэн арьс чангалах давуу талтай. Тиймээс өвөл арьс хуурайшихад хоол хүнсэнд хэрэглэхэд хамгийн тустай.

>> Солонгосын оддын байнгын хэрэглээ үрлэн тариан маск
Үрлэн тариан маск нь арьс гуужуулахаас гадна тэжээл өгч, сэвх толбо арилгах үр дүнтэй. Цэвэр үрлэн тариаг ус, тараг болон сүүний аль нэгэнд адил хэмжээтэй холиж маск бэлтгээд нүүрэнд дээрээ тавиад 1 минут орчим массаж хийгээд усаар зайлаж цэвэрлэж өгнө. Хамгийн гол нь 1 минутын дотор угааж арилгах хэрэгтэй.

Хушга, сүү, үрлэн тариа зэрэг нь арьсанд шим тэжээл өгдөг төдийгүй бидний эргэн тойронд бэлэн байдаг. Үнэтэй гоо сайхны бүтээгдхүүн нь мэдээж арьсанд тэжээл өгөх хэдий ч хуурайшиж холцруутсан арьсанд дотроосоо шим тэжээлийг хамтад нь хэрэглэх хамгийн үр дүнтэй.



 
 
 
Обращайтесь за информацией в случае записи на консультауцию или операцию, а также при возникновении дополнительных вопросов



Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна