Унтуулдаг тариа VS Бүтэн мэдээ алдуулах тариа


Унтуулдаг тариа VS Бүтэн мэдээ алдуулах тариа

#мэдээалдуулах #нойрсуулахтариа #бүтэнбиеийнмэдээалдуулалт #өвчингүймэсзасал #хэсэгчилсэнмэдээалдуулалт

Гоо сайхны мэс засалд хэрэглэгддэг хамгийн чухал зэвсэг Мэдээ Алдуулалт! Ерөнхийдөө хэсэгчилсэн мэдээ алдуулалт, бүтэн биеийн мэдээ алдуулалт, унтуулдаг тариа гэж ангилдаг боловч ихэнх хүмүүс бүтэн биеийн мэдээ алдуулалт болон унтуулдаг тариа хоёрыг хооронд нь ялгахгүй байх тохиолдол байдаг. Учир иймд унтуулдаг тариа болон бүтэн биеийн мэдээ алдуулалтын талаар ахиж андуурахааргүй болтол нь тайлбарлахаар шийдлээ^^


Унтуулдаг тариа?

Унтуулдаг тариа нь судсаар хийгддэг тариа бөгөөд маш богино хугацаанд ховсд ороод унтаж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг. Энэ үед хүний бие тайвшран унтаж байгаа моданд ордог бөгөөд өөрөө өөрөөрөө амьсгалж, өвчин мэдрэх мэдрэмж нь түр зуур байхгүй болдог.  
Бүтэн биеийн мэдээ алдуулалт

Бүтэн биеийн мэдээ алдуулалт нь биеийн бүх хэсгийг мэдээ алдуулснаар хариу үйлдэл үзүүлэх, өвчин мэдрэх, эргэн тойрноо мэдрэх гээд бүхий л мэдрэмж түр хугацаагаар байхгүй болдог. Энэ үед бүх биеийн булчин суларч тайвширсан байдалд ордог тул хөхний мэс засал, нүүрний хэлбэр засах, өөх соруулах зэрэг том мэс ажилбаруудын үед хэрэглэдэг.
Бүтэн биеийн мэдээ алдуулалт болон унтуулдаг тарианы хамгийн том ялгаа нь бүтэн биеийн мэдээ алдуулалтын үед өөрөө өөрөөрөө амьсгалахгүй, амьсгалын тусгай аппаратаар амьсгалдагт оршино. Энэ нь бүх биеийн мэдээ алдуулалтын үед өөрөөрөө амьсгалах явцыг хүртэл түр хугацаагаар зогсоодог гэсэн үг юм.

Та бүхэний мэдлэгт багахан ч гэсэн нэмэр болохоор хүргэж буй мэдээллийн тусламжтайгаар унтуулдаг тариа болон бүтэн биеийн мэдээ алдуулалтыг хооронд андуурахааргүй болсон гэдэгт найдаж байна. Дараа өөр сонин содон мэдээллээр уулзацгаая!





Холбоо барих:  010-4370-3331
📩 w.mongol@pwj.co.kr
🎀 facebook page: Вонжин гоо сайхны мэс заслын эмнэлэг
🎀 web site : wonjinbeauty.com
🎀 hayg: 2line Gangnam station 10 gate Pagoda tower @ Wonjin Plastic Surgery Clinic Korea

Comments

Popular posts from this blog

Хулмас яагаад үүсдэг вэ? Үүнээс 100% салах боломжтой юу?

Арьсны тухай ерөнхий ойлголт

Хаван хурдан буулгадаг аргыг танилцуулж байна