Skip to main content

Posts

Showing posts from December, 2019

Нөсөө толбо сэвхнээсээ салахыг хүсэж байна уу?

💬 Нөсөө толбо, сэвхнээс болж санаа зовж байна уу?
💬 Өөгүй цэвэр арьстай болохыг хүсэж байна уу? 👉Маш олон хүмүүс арьсан дээр үүссэн толбыг сэвх гэж андуурдаг. Гэхдээ бүгд сэвх биш толбо бас дийлэнх байдаг. Тэгвэл нөсөө толбо, сэвхний талаар илүү дэлгэрэнгүй мэдэж авцгаая. ✅ Хар толбо буюу Меласма Нөсөөжилтөөс үүдсэн эмгэгийн хамгийн түгээмэл хувилбар бөгөөд хацрын яс орчмын меланины хэт төлжилтөөс үүдэн хацар орчмын арьс хар бараан харагддаг. Энэ нь 30-40 насны эмэгтэйчүүдэд хамгийн элбэг тохиолддог. Меласма нь ихэвчлэн хацрын хэсэгт цайвар бор, хар бор өнгө үүсгэж харагддаг. Мөн нэгэнт бий болсон бол байгалийн жамаар арилдаггүй. Энэ төрлийн нөсөөжилтийг бага дээр нь эмчлэхгүй бол нүүрийг тэр чигт нь хамрах аюултай байдаг. ✅ Сэвх Сэвх нь жижигхэн бор толбонууд байдаг бөгөөд арьсны гадаргууд 5-6 мм хэмжээтэй үүссэн байх бөгөөд ихэвчлэн нарны тусгалын газрууд болон гар, хацар, цээж зэрэгт бий болдог. Эмзэг арьстай хүмүүст ихэвчлэн тохиолддог. ✅Насны толбо Энэ төрлийн толбо 40-өөс дээш нас…